Facebook-ээ гэж..
Би ер нь сошиал ертөнцөөс хол хүн байлаа. Gmail-г ажлын шугамаар л ашиглана тэгээд гар утас. Өөр ямар ч юм ашигладаггүй байсан юм. Их нууцлаг байсан гэх юмуу. Тэгсэн он гараад яалтачгүй FB нээх шаардлага гарлаа. Одоо нөгөө FB-дээ донтчихлоо. Хамаг цаг барчих юм. Бас анхаарал их сулруулах юм. Бодож байсан юмаа FB ухаад л мартчих юм. FB-дээ орохгүй байж чадахгүй. Болж өгвөл орчих гээд л... Нэгмэдэхэд энэ блог мартагдсан байна шүү. Gogo-руу орж цаг агаар харах гэж байгаад санаж байна ш дээ. Би гэдэг хүн тэгээд нэг юманд донтвол тэрнээсээ уйдтал, залхтал сална гэж байхгүй ш дээ. Тийм болохоор элдэв янзын тоглоом, муу зүйлсээс өөрийгөө хол байлгах гэж хичээдэг юм. Одоо тэр twitter, instagramm өөр юу ч билээ дээ ашигламааргүй юм байна. Ашиглавал уул нь гоё байх л даа. Өөрт хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл олж аваад л, өөрийн санаа бодлоо илэрхийлээд л. Гэвч хөөрхий блогоо бодоод больсон нь дээр юм байна. Facebook-тэйгээ, блогтойгоо байж байхаас. Хэзээ нэгэн цагт энэ блог минь хаагдаж бас хүмүүс FB ашиглахаа больж оронд нь илүү өөр сайт гарч ирэх байхдаа.
Comments
Post a Comment