Тэмдэглэл-23
Надад одоо юу ч алга. Бүх юм хоосон. Үнэндээ миний гэх нэг ч зүйл алга. Хүнд ер нь өөрийнх нь гээд өмчилчих зүйл байдаг юм болов уу. Миний гэж хэлэх ганц зүйл гэвэл эрээчсэн хэдэн дэвтэрнүүд минь л байх.
Өнгөрсөн бүхэн зөвхөн дурсамж. Дурсамж бол дурсамж. Өнгөрснийг байнга бодоод байх шаардлага байхгүй. Өнгөрснөө бодоод л байвал яаж ирээдүйгээ харах билээ. Зүгээр л санах зүйлээ санаад бусдыг нь мартах хэрэгтэй.
Амиа хорлолтыг хүмүүс хувиа бодсон зан гэж үздэг. Харин би тэгж бодохгүй байна. Зарим хүмүүс үхэх амархан, амьдрах хэцүү гэж ярьдаг. Энэ бол худлаа хий цэцэрхэл. Үхэл бол маш том айдас. Тиймээс л хүмүүс үхэхийг хүсдэггүй, амьдрахыг хүсдэг. Би хувьдаа амиа хорлож буй хүмүүсийг хулчгар гэж хэлэхгүй. Өөрөө амиа хорлох гэж оролдсондоо өөрийгөө зөвтгөсөндөө биш. Үхэл гэдэг айдастай нүүр тулан өөрийнхөө амьдралыг өөрийн гараар үгүй хийнэ гэдэг үнэхээр их зориг шаардагдана. Тэр их зоригийг гаргаад амиа хорлосон хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй.Үнэхээр л амьдрах хүсэлгүй байхад үхэж өгөхгүй бол үүнээс өөр арга байхгүй. Үлгэн салган хоёрын хооронд амьдарч байхаар ингэсэн нь дээр. Магадгүй хойд нас гэж байдаг бол дараа төрөлдөө илүү сайн хүн болж төрөх хувь оногдох ч юм билүү. Аливааг үргэлж муугаар харалгүй үхлийг ч гэсэн сайхнаар төсөөлөх хэрэгтэй шүүдээ.
Мөнгө гэдэг эрх мэдэл хүч чадал. Гэхдээ миний эд хөрөнгөд тийм ч дуртай биш зан бол миний дутагдалтай тал. Мөнгөний төлөө бусад шиг үхэн хатан зүтгэдэггүй, эд хөрөнгийг төдийлөн ойшоож үздэггүй зан маань одоо надад гай болж байна. Энэ нийгэмд хүнийг эдэлж хэрэглэж, өмсөж зүүсэн, мөнгөий хэмжээгээр л тодорхойлдог болчихож. Буруу цаг үедээ эсвэл буруу газраа төрчихсөн юм шиг санагддаг. Үнэндээ бол надад өөрийгөө л олж байвал юу идэж,юу өмсөж зүүх, хаана амьдрах, юу хэрэглэх огтхон ч хамаагүй. Үзэг цаас хоёр минь байхад л хангалттай. Гэвч энэ нийгэмд төрсөн болохоор ядаж гэр бүлийнхнийгээ бодоод бусдаас дээгүүр биш юмаа гэхэд доогуур амьдралгүй бусдын адил мөнгө, эд хөрөнгийн төлөө өөрийнхөө хүсэхгүй байгаа замаар явж байна. Хүн өөрийнхөөрөө л байж хүссэн зүйлээ хийж байвал зовлон хүртэл амттай санагдах байхдаа. Үргэлж л өөрийнхөө биш бусдын сэтгэлд нийцсэн шийдвэр гаргадаг байснаас болж өөрөө олж авсан зүйлгүй хоцорсон байна. Робинзон Крузод атаархаж байна. Хүний нийгмээс хол эзэнгүй арал дээр ганцаараа байх юмсан.
Comments
Post a Comment