Тэмдэглэл-17

Би харанхуйгаас айдаг. Яагаад харанхуй шөнө янз бүрийн муухай юм болдог юм бол. Харанхуй шөнө аймшигтай ч түүнд ганц д сайхан зүйл бий. Мэдээж тэр бол шөнийн тэнгэрт гялалзах од, сар. Ямар үзэсгэлэнтэй гээч. Ийм сайхан үзэсгэлэнтэй оддын дор элдэв янзын муухай зүйлс болдог гэдэгт итгэмээргүй. Хэрвээ хүмүүс унтдаггүй байсан бол бид өнөөдөр ямар байх байсан бол. Бид маш хурдан хөгжих байсан байхдаа. Бас их богинохон амьдардаг байх ч юм билүү. Хүмүүс гэгээн цагаан өдрөөс илүү шөнө яагаад гэмт хэрэг хийдэг юм бол. Бидний тархи биологийн зүй тогтолоороо амраад ухамсартай ажилладаггүй юм болов уу. Эсвэл хүний нууцлагдмал зэрлэг балмад зан араншин нь хүний нүдний хараанаас болж ил гардаг байх. Шөнө хүмүүс бид их муу хардаг. Хэн ч харахгүй юм чин гэсэн бодлоос болж бид харанхуй шөнөөр өөрсдийн үнэн төрхөө ил гаргадаг байх
Амлалт дундаас биелүүлэхэд хамгийн хэцүү нь өөртөө амласан амлалт. Бусдад өгсөн амлалтаа биелүүлчихээд байдаг хэрнээ өөртөө өгснөө ерөөсөө чадахгүй юм. Өөртөө өгсөн болохоор уу. Өөрөө өөртөө өгсөн юм чинь биелүүлэхгүй байсан ч чамайг зэмлэж буруушаах хүн байхгүй. Бусад хүмүүст элдвээр хэлэгдэхгүй болохоор, чамаас өөр хэн ч мэдэхгүй болохоор, санаа амар байж чаддаг болохоор биелүүлж чаддаггүй юм болов уу. 
 Өөрийнхөө аз жаргалын төлөө бусдын аз жаргалыг бүү булаа. Өөрийнхөө аз жаргалыг бусдын төлөө бүү золиосол.
 Хүн болж төрснийх юу хүсч байна, түүнийгээ л хийх хэрэгтэй. Ингэхийн тулд бидэнд 3-н үүрэг байдаг.
1. Эх дэлхий, байгаль орчин, эргэн тойрноо хайрлах
2. Хүн хүнээ хайрлах, хүндлэх, халамжлах
3.Өөр өөрийгөө хайрлах
Энэ үүргээ сайн гүйцэтгэж чадвал үхсэн ч харамсахгүй дээ.
Сайхан зөв бодол хүнийг бодол шигээ болгодог. Намайг юуны төлөө амь, амьдралаа золиослож чадах вэ гэвэл эх дэлхийнхээ өчүүхэн хэсгийг ч аврахын төлөө гэж хариулна.
Би хүмүүсийг төрөхөд нь л хувь тавилан нь зурагдсан байдаг, түүнийхээ дагуу явдаг гэдэгт итгэдэггүй. Хүн өөрийн хувь тавилангаа бий болгодог гэдэгт итгэдэг. Бид тархиндаа аливаа мэдээллийг боловсруулж түүний үр дүнд шийдвэр гаргаж сонголт хийдэг. Тэр сонголтынхоо дагуу л амьдардаг. Алхам тутамдаа өдөр болгон цаг минут тутам бид сонголт хийдэг. Ингээд бичиж байгаа нь ч миний сонголт болохоос биш намайг төрөхөд цаанаасаа энэ хүн ингэж бичнэ гэсэн хувь тавилан байгаагүй. Магадгүй зарим хүмүүс чи энэ сонголтыг ингэж хийх нь чиний хувь тавилан байсан гэж хэлэх л байх. Гэхдээ миний бодлоор өөрийн хүссэнээр амьдарч чадахгүй байгаа, сонгосон сонголтондоо үргэлж эргэлздэг хүмүүс хувь тавилан гэдэг үгэнд итгэдэг байх. Харин өөртөө итгэдэг хүн хувь тавиланд итгэдэггүй.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157