Тэмдэглэл-24

Хэрвээ Бурхан Будда  Энэтхэгт хааны хүү болж төрөөгүй байсан бол буддын шашин үүсэх байсан бол уу. Анхнаасаа л бусдын хэрэглэдэггүйг хэрэглэж бусдаар хүндлүүлж сайхан амьдарч ямар ч зовлон шаналал үзээгүй болохоор ордноосоо гарахад харсан бүгд үнэхээр сонин байсан биз. Тиймдээ тэр бүхнээ орхиод даяанчлахад ямар нэгэн дарамт байхгүй байсан байх. Харин гэгээрэлд хүрч чадах эсэх нь л эргэлзээтэй байсан байх. Гэгээрээгүй ч байсан хүмүүсийн амьдралыг мэдээд эргээд л хааны ордондоо очиж хаан болох эсвэл ядаж хангалуун амьдрах байсан байх. Би ч гэсэн багаасаа хүмүүсээр бүх зүйлээ хийлгэж, хамгийн сайн сайхан бүхнийг хэрэглэж ирсэн бол хүмүүсийн зовлонт амьдрал надад сонирхолтой санагдаж дотор нь орж учрыг нь олохыг хүсэх л байсан. Би тэр бүхнийг хаяад явлаа гэхэд надаас өөр хэн ч хохирохгүй байсан. Мэдээж ээж, аав эсэргүүцэх ч тэрийг тоохгүй өөрийнхөө л хийх байсан. Ардаа санаа зовох зүйлгүй. Амар тайван явах байсан. Даанч нөхцөл байдал, цаг үе өөр юмдаа.
Бурхан Будда зөв шийдвэр гаргасан. Хэрвээ хаан болсон бол ухаалаг сайн хаан байж ард түмнээ сайн удирдах байсан л байх.
Гэхдээ гэгээрэлд хүрч Бурхан гэгдэж чадвал бүхэл бүтэн хүн төрөлхтөнийг үеийн үед сургааль номлолоороо удирдах болно. Зовлонт хүмүүс л Бурханыг хайж түүнд залбирч шүтдэг. Харин эд хөрөнгөтэй, эрүүл мэнд нь сайн, бүх юмаар хангагдсан, аз жаргалаар бялхаж байгаа хүмүүс Бурханг шүтдэггүй. Түүнийг тоодоггүй. Гэхдээ энэ хорвоод хүмүүс ямар нэгэн зовлон гачлантай байдаг. Бүх юм нь төгс хүсэх юмгүй хүн үнэхээр цөөн. Тийм болоод л шашин үүссэн. Бид зөвхөн өөрт хэцүү үе тулгарахад л Бурханд залбирч мөргөж түүнээс тусламж хүсдэг. Хэрвээ хүмүүс хангалуун амьдарч, өвдөж зоволгүй үхдэг байсан бол хэзээ ч ямар нэгэн шашин үүсэхгүй л байх байсан. Энх тайван амар амгалан элбэг дэлбэг байсан бол энэ дэлхийд Бурхан, Будда, Есүс, Аллах аль нь ч байхгүй байна. Бид айдасгүй байвал Бурханд залбирч мөргөх шаардлага гарч ирэхгүй шүүдээ. Гэвч хүний амьдрал тийм биш нь харамсалтай.Хүний зовлон хүний шуналаас үүдээд хэзээ ч арилахгүй. Бурхан гэгдэж байгаа хүмүүс бол үнэхээр ухаантай хүмүүс. Хүний зовлон хэзээ ч яагаад ч дуусахгүй үргэлжлэх болно гэдийг тэд мэдэж байсан. Бид ч энэ зовлонгуудаа тийм ч амар давж гарч чадахгүйг ч мэдэж байсан. Тиймээс д хүмүүсийн сайн сайханд тэмүүлэх, зовлонгоосоо хурдан салах гэсэн сэтгэл дээр дөрөөлөн өөрийн номлолуудаа тарааж өөрсдийгөө БУРХАН болгосон. Гэхдээ тэд зөв цагтаа төрсөн гэж би боддог. Одоо үед төрсөн бол БУРХАН болж чадах байсан болов уу даа. Би үгүй л гэж бодож байна. Тэд нарын үед шинжлэх ухаан муу хөгжсөн. Хүмүүсийн хандлага, нийгэм бас л одоо үеэс өөр. Ер нь зөв цагтаа зөв үедээ байсан хүмүүс.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157