Тэмдэглэл-19

Пауло Коэльо гээд Бразилийн зохиолчийн "Альхимич" гэдэг номыг уншлаа. Үнэхээр сонирхолтой ном юм. Хүн үнэхээр өөрийнхөө замыг олж түүгээрээ явах юм бол орчлон ертөнц түүнд тусалдаг гэсэн санаа бүхий ном юм. Гол дүрийн залуу өөрийн шийдвэрээ гарган зүүдлэгдсэн тэр эрдэнээ олох аялалд гардаг. Аялах замдаа тэр олон зүйлийг олж авдаг. Гэхдээ л эцсийн зорилгоо мартаагүй. Энэ номыг уншаад зүүдэнд минь ч гэсэн миний олох ёстой эрдэнэ зүүдлэгдээсэй. Тэрнийхээ төлөө ямар ч саад тохиолдсон эргэж буцалгүй шантралгүй явах юмсан гэж их бодогдсон шүү. Миний амьдралын зам яаж, хаана дуусахыг, ямар болохыг мэдмээр байна. Хувь заяа, тавилан гэж юу болохыг аз болон тохиолдолын ялгааг мэдмээр байна. Миний сонголт шийдвэр миний хувь тавилан болох уу, хувь заяаныхаа дагуу сонголт, шийдвэрээ гаргадаг юмуу гэдгийг ч бас мэдмээр байна. Үнэхээр амьдрал гэдэг  ойлгоход төвөгтэй юм аа. 
Бас Солонгосын зохиолч Нам Ин Сүг-н эмэгтэйчүүд бидэнд зориулж бичсэн номнууд бүгд л сайн бодууштай зүйлүүдтэй их гоё номнууд байна лээ. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157