Тэмдэглэл-50

Хүнийг шүүмжлэх дургүй хүнд ч шүүмжлүүлэх дургүй. Шүүмж хүнийг хурцалдаг л гэх. Магадгүй шүүмжлүүсэнээрээ хурцлагдаж илүү хичээдэг хүн байхад миний хувьд бол харин ч урам зоригыг минь мохоодог. Магтуулах дуртай. Гэхдээ хуурамч хий хоосон магтаал бол хэрэггүй. Зарим хүмүүс хүний алдаа дутагдалыг олны дунд өөрийг нь эвгүй байдалд оруулахаар хэлдэг. Тэгж хэлүүлсэн хүн ухаарна гэхээс илүү ичиж тийм байдалд оруулсан нөгөө хүндээ дургүй болно л гэж боддог. Муу нуухаар сайн илчил гэсэн үгээр өөрсөддөө бамбай хийж өөрийн үйлдлээ би шудрага хүн гэсэн үгээр зөвтгөдөг. Бусдын болохгүй байгаа зан авир, хандлага, үйлдлийг хэлж ойлгуулах нь зөв ч тухайн хүнээсээ хамаараад хаана яаж юу гэж хэлэх вэ гэдгээ сайн тооцоолох хэрэгтэй. Хүний сэтгэлд ортол нь муухай эвгүй байдалд оруулдаг мэдрэмжгүй хүмүүс их байдаг. Тэгсэн мөртөө өөрсдийг нь буцаагаад тийм байдалд оруулахаар уурлаж бухимдана.Сурагч байхад манай анги сургуульдаа алдартай хамгийн сахилгагүй анги бүх юмаараа муу анги байлаа. Анги даасан багшид минь ч хэцүү байсан л байх. Нэг ч өөдтэй үг бусад багш нараас сонсохгүй. Багш минь бид нарыг үгээр зоддог байлаа. Гэхдээ тэр үгс нь хорон муухай биш, бид өөрийн эрхгүй өөрсдийн алдаа дутагдлаа ойлгохоор хэлдэг байсан юм. Багшынхаа бид нарыг зэмлэж хэлдэг үгийн хүчээр манай ангийн хүүхдүүд бага багаар өөрчлөгдсөн. Нэг нэгэндээ итгэдэг, тусладаг, хамтач хүмүүс болж төлөвшсөн. Одоо бүгд тусын тусын амьдралаа хөөгөөд тэр болгон уулзаж чадахгүй ч 5 жил, 10 жил, 15 жил, 20 жилийн дараа эргээд уулзсан ч яг л өчигдөрхөн уулзсан мэт санагдах тийм л дотно нэг нэгнээ мэддэг болсон. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157