Тэмдэглэл-15

Хүний хөгжилд хязгаар үгүй. Бид агаар дээр явж чаддаг болтлоо, өвчнөө өөрөө эдгээдэг болтлоо, дэлхий сөнөсөн ч амьдарч чадахаар болтлоо хөгжих хэрэгтэй. Гэхдээ дэлхий хэзээ нэгэн цагт сөнөнө гэдэгт би итгэдэггүй. Дэлхий үүсээгүй, устаж үгүй болох ч үгүй. Дэлхий зүгээр л хувьсч ирсэн. Дэлхийгээ дагаад ч бид бас хувьссан. Ирээдүйд ч дэлхий өөр болно, бид ч өөр болно. Хүмүүс бид нэг нэгнээ хайрлан хүндэтгэхгүй юм бол хэн биднийг хайрлах билээ. Энэ сансар огторгуйд биднээс өөр хэн ч байхгүй.
Гэмт хэргийн дотроос хамгийн жигшүүртэй нь хүний амь насыг бүрэлгэх. Энэ бол махан бие бодыг устгасандаа биш бүхэл бүтэн нэг амьдралыг үгүй хийж байгаа нь л жигшүүртэй. Энэнээс дор гэмт хэрэг бол хүний наймаа. Хүмүүс бид яаж хүнийг эд хөрөнгө, амьгүй бараа таваар мэт наймаалж болдог байнаа. Яаж хүмүүс бид нэг нэгнээ боочилж дарангуйлж чаддаг байнаа. Амьдралыг боочилж, наймаалж болдог гэжүү. Энэ гэмт хэргийг хийдэг хүмүүс бол хүн биш. Хүн биш учраас тэд амьд байх хэрэггүй.
Байгалийн аливаа үзэгдэл, гай гамшиг нь байгалийн цэвэрлэгээ юм. Байгалийн цэвэрлэгээ хэнийг ч ялгадаггүй. Тэр зөвхөн сайныг нь л үлдээдэг. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157