Тэмдэглэл-31

Яагаад "Бурхан" эр хүйстэй байдаг юм бол.. Эмэгтэй хүн "Бурхан" гэж өргөмжлөгдөхөд саад болдог зүйл бол сар бүр ирдэг юм, үр хүүхэд хоёр л байхдаа. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй байсан бол аль ч шашны сүм хийдээр эмэгтэй хүний дүрстэй "Бурхад" дүүрэн байх байсандаа. Аглаг ойд хэдэн жилээр сууж гэгээрсэн эмэгтэй хүн байдаг болов уу. Эмэгтэй хүн нинжин сайхан сэтгэл, холч ухаанаараа л "Бурхан"-тай дүйцдэг байх.
Урлагийн бурхан, дарь эх, гоо үзэсгэлэнгийн бурхан гэх мэтхэн л эмэгтэй "Бурхан" байна. Тэгсэн мөртлөө чөтгөр шулмас гээчээ эмэгтэй хүнээр дүрсэлдэг. Шашин нь хүртэл тэгш бус. 
Гэхдээ нэгэнт байгалийн жам хойно эрэгтэй хүн эмэгтэй хүнээс оюун ухаан, сэтгэлийн тэнхээ, бие бялдараараа ч илүү байж эмэгтэй хүнийг хайрлаж халамжилж явах хэрэгтэй. Ямар ч хүчирхэг эмэгтэйд түүнийг хайрлаж чадах өөрөөс нь илүү хүчирхэг эрэгтэй хэрэгтэй байдаг шүүдээ.
Ижил хүйстэнгүүдийг буруушааж тэднийг үзэн яддаггүй ч , зөвтгөж бас дэмждэггүй. Цаанаасаа л байгалийн алдаагаар сексийн ийм хандлагатай болоод төрсөнийг яалтай билээ. Ямар тэр хүмүүсийн буруу биш. Гэхдээ л ийм хүмүүс бага байгаасай гэж хүсэвч улам л их болоод байх шиг. Магадгүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн урт удааны хугацааны турш дах бие биенээ үл ойлгох ойлголцлоос болж ийм хүмүүс бий болсон байхдаа. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон төрөл байж яагаад тэгтлээ нэг нэгнээ ойлгодоггүй юм бол. Үүсээд хамтдаа амьдраад хэдэн мянган жил  болж байгаа хэрнээ яагаад нэг нэгнээ ойлгодоггүй юм бол.. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай ном зөндөө л их байдаг ч одоо хүртэл нэг нэгнээ ойлгодоггүй хэвээр. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157