Тэмдэглэл-8
Манай гаригаас өөр гаригт биднээс өөр амьд бие байдаг болов уу. Заавал яагаад манай гаригт хүн төрөлхтөн үүссэн юм бол. Нар яагаад манай дэлхийтэй ойрхон байдаг юм бол. Бусад однууд хол байдаг шүүдээ. Заавал яагаад нарыг тойрон эргэдэг юм бол. Зах хязгааргүй сансар огторгуйд биднээс өөр амьд амьтангүй, ямар ч хэрэггүй гариг эрхэсээр дүүрэн байдаг гэж үү. Хэрвээ хүн төрөлхтөн, амьд амьтан энэ дэлхий дээр байдаггүй сэн бол ертөнц, гариг эрхэс үүссэн ч үе байхгүй, төгсөх ч үе байхгүй мөнхөд оршсоор оршсоор..... байх байсан юм байх даа.Үнэхээр энэ бүхний нууцыг мэдэх юмсан. Энэ агуу том гариг эрхэс дунд ганцхан Дэлхий гэсэн гаригаас өөр амьд амьтан үгүй бол хүмүүс бид чинь үнэхээр ганцаардмал амьтад юм шив дээ. Хэрвээ өөр гаригт бидэнтэй адил хүмүүс амьдардаг байсан бол ямар байх байсан бол.. Гэхдээ нэг гаригт л хүмүүс байх нь хангалттай юм байна. Хүмүүс бид чинь нэг дэлхийтэй мөртлөө өөрсөдийнхөө шуналаас болж дайн хийдэг шүүдээ. Хэрвээ хоёр гаригт хүн төрөлхтөн оршдог бол аягүй бол кинон дээр гардаг шиг гариг хоорондын дайн болж нэг нэгнээ сөнөөх байлгүй. Ер нь хүн төрөлхтөний хамгийн аймшигтай зүйл бол хүмүүс бид нэг нэгнээ хөнөөх явдал шүүдээ. Адилхан хүн гэсэн нэрийг олж зүүчихээд юунд тэгтлээ шунаж, үзэн ядаж, уурлаж бухимдан атаархаж хорсоно вэ? Өөрсдийн бий болгосон, бүтээсэн эд зүйлсээс болж бид юунд өөрсдийгөө зовоож бие биенээ хөнөөхөд хүрч байна вэ? Эд хөрөнгө гэдэг хүнээс үнэтэй зүйл яагаад болчихсон юм бол?
Гэхдээ би хүн болгоныг сайн хүн, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэж үзэхгүй байна. Олонх нь сайн хүмүүс, цөөн хэдэн муу хүмүүс байх хэрэгтэй. Муу, хорон санаатай хүн байх нь нэр төрийн хэрэг шүүдээ. Ийм хүмүүсийн ачаар хүн төрөлхтөн сайн сайхан руу тэмүүлж нэг нэгнээ хайрлаж, зовлонг давах тэсвэр хатуужилтай болж, бусдыг уучлах, өршөөх, энэрэнгүй хүнлэг байх сэтгэлийг эзэмшдэг. Гэхдээ муу хүмүүс их болчихвол ёстой л нийгмийн эмх замбараагүй байдал бий болж, хүн төрөлхтөн мөхнө шүүдээ. Яагаад ч юм бэ хүмүүс бид муугийн хэмжээг тогтмол барьж чадах юмдаа. Магадгүй энэ нь хүн төрөлхтөний урт удаан амьдрах хүсэл сонирхолтой холбоотой биз. Хэрэв бид урт удаан амьдрахыг хүсдэггүй байсан бол альхэдийн мөхөх байсан биз ээ. Тэгэхээр амьдрал гэдэг чухамдаа гайхамшигтай болохоор л тэр биз. Амьдрал гайхамшигтай байна гэдэг чинь хүмүүс бид өөрсөдөө гайхамшигтай гэсэн үг. Хүний мэдлэг миний бодлоор гурван зүйлээс л бүрдэнэ.
1. Амьдрах ухаан 2. Боловсрол 3.Гүн ухаан
Хэрвээ чи түлээ хагалахаар боллоо гэвэл:
Түлээг хэрхэн яаж хагалахыг амьдрах ухаан заана
Хагалсан түлээгээ яаж хэрэглэхийг боловсрол заана
Яах гэж түлээ хагалж байгааг чинь гүн ухаан заана
Гэхдээ яах гэж түлээ хагалж байгаа нь нэг их хэрэг болохгүй байж болох л юм.
Фиолософи бол баталдагггүй, гагцхүү таамагладаг. Шинжлэх ухаан л баталдаг юм гэж би хувьдаа үздэг.
Comments
Post a Comment