Тэмдэглэл-43
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Энэ үг уул нь үнэн л дээ. Гэхдээ эвтэй байж чаддаггүйд л гол учир байгаа юм. Эв нэгдэлтэй байлгахын тулд маш их ухаан зарна даа. Чингис хаан минь хүртэл Монгол овог аймагуудаа нэгтгэхэд гадаад аян дайнаас илүү хугацааг зарсан. Бас энэ нэгтгэлээ хадгалахын тулд л дэлхийг талыг эзэлсэн гэж бодож байна. Бусад улс шиг эх орныхоо хөгжлийг бодоод нүүдэлчин биш суурин иргэншилийг сонгосон бол өнөө их улс хэдэн жилийн дотор тарж бутарна, дахиад л нэгтгэх гэж бөөн юм болно гэдгийг ухаантай хүн байсан учир мэддэг байсан байх. Дэлхий талыг эзэлж байж л өнөөгийн энэ Монгол Улс оршин тогтнож байна, тэгээгүй байсан бол одоо энэ Монгол улс байх ч уу , үгүй юу.
Монголчууд нэг нэгэндээ үнэхээр хатуу ханддаг. Жилд нас барж байгаа хүний тоо дайн болж байгаа улсын нас барагсдын тоотой дөхөж очиж байна шүү дээ. Амгалан тайван орон байж үнэхээр аймар. Арайхийж 3 сая хүрсэн. Одоо хэзээ ч 5 сая, 10 сая, 20 сая болохын бүү мэд. Нас барагсдын хувиар авч үзвэл зам тээврийн осол маш өндөр. Тэгээ л нэг нь шороонд, нөгөө нь шоронд. Ажиллах хүч багатай орон байж хөгжлийн гол цөм болсон хүмүүсээ алдаад л байна. Шоронд сууж байгаа хүмүүсийн тоо бол хүн амтайгаа харьцуулах юм бол өндөр шүү. Тэгээд л Хятадуудаас авахуулаад л нөгөө алдсан хүний тоогоор Монголд орж ирнэ. Тэгсэн мөртлөө гадаад хүмүүсийг үзэн ядаад байна. Тэдгээр хүмүүсийн хийх ажлыг өөрсдөө хийдэг байсан бол юу гэж орж ирэх вэ дээ. Хүн ам багатай мөртлөө хоорондоо эв түнжин муутай байхад яаж энэ улс хөгжих вэ дээ. Төрийн толгойд байгаа хүмүүсийг ч буруутгах аргагүй. Тэр хүмүүсийг бид сонгож гаргаж ирдэг. Гэхдээ ямар нүдээр хараад ард түмэн тэдгээр хүмүүсийг сонгоод байдгыг ойлгохгүй юм. Миний сонгуульд санал өгч байсан хүмүүсээс хэн нь ч УИХ-н гишүүн болж байгаагүй. За даа энэ ч юм хийхгүй дээ гэсэн хүн л сонгогдчихсон байдаг юм. Ингээд бодохоор бид өөрсдөө энэ тамын тогоондоо дуртай ч юм шиг. Энэ тамын тогооноос чинь гаргаад өгье гэсэн хүнийг харин ч муугаар хардаг. Юм хийж байгаа хүнийг бусдын муухай явуургүй арганд хууртаж муу хэлцгээж урам зоригыг нь мөхөөдөг. Тэгээд өөрсдийнхөө нэг болгож өөрчилдөг. Хэн ч бусдад муу хэлэгдэн сайн зүйл хийхийг хүсэхгүй. Гагцхүү өөрийнхөө итгэл үнэмшилд бат итгэлтэй цөөхөн хэдэн хүн юмаа үргэлжлүүлсээр хийдэг байх. Би аль ч намын хүн биш л дээ. Гэхдээ АН хэзээ ч засаг барьж чаддаггүйг мэднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт сурах л байх. Ойрын үед лав биш. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэгчээр хүн амдаа ихэдсэн энэ олон намуудаас МАН-г дэмжвэл дэмжинэ. АН бол дотроо олон фракцтай. Тэр фракцууд нь хоорондоо дандаа зөрчилдөнө. Ийм болохоор АН-д итгэж чаддаггүй юм. Гэхдээ ганц таалагддаг хүн нь Сайханбилэг. Анхнаасаа л дэмждэг байсан. МАН-д байсан бол их юм хийх байсан юм даа. Сүүлийн үед улс төр надаар оролдоод улс төр рүү хэт их орчихож. Энэ чинь харин орчихвол гарч чаддаггүй гэж үнэн байна шүү.
Comments
Post a Comment