Тэмдэглэл-21

Чиний өнгөрсөндөө ямар хүн байсан нь чухал биш. Одоо болон ирээдүйд ямар хүн байх чинь чухал. 
Хэрвээ чи аливаа ямар нэгэн зүйлийг давж туулах, амжилтанд хүрэхийг хүсч байвал мухар сүсгээр явах биш өөрөө өөрөө хичээж, мэрийж сурч, өөртөө итгэлтэй, тайван байх, зорилготой байх, тэр зүйлээ зүрх сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Бүтэхгүй байсан ч дахин дахин оролдож өөрийгөө арчаагүй сул дорой гэж бодолгүй өөртөө итгэл найдвар өгч цааш нь үргэлжлүүлэх нь чухал. Хүн болгоны хийж чадаж байгаа зүйлийг чи хийж чадахгүй байж болно. Үүндээ өөрийгөө зэмлэж, ичиж, өөрийгөө сул доройгоор мэдрэх хэрэггүй. Харин хүсч буй зүйлээ биелүүлэхийн төлөө хор шартай байж тэмцэх нь чухал.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157