Тэмдэглэл-53

Таргалалт гэдэг эмэгтэй хүний гоо сайханы хамгийн том муухай дайсан юмаа. Хүн ер нь таргалдаггүй байсан бол сайхан байхгүй юу. Таргалсанаар гаднах төрхөнд минь өөрчлөлт ороод бас эрчүүдийн анхаарлыг татах минь эрс багасчээ. Гэхдээ таргалсандаа нээх санаа зовохгүй байсан чинь өчигдөр л жинхэнэ өөрөөсөө ичлээ. Club-т ороод бужигнуулж байсан чинь зүрх сэтгэлд минь нуугдан үлдсэн тэрэнтэй минь үнэхээр төстэй залуу байна. Инээж байгаа нь ч адилхан харагдаад зүрх хичнээн догдолвоо. Ядаж байхад манай хажуу талын ширээнд суучихсан. Нүдээрээ хоёр биен лүүгээ контактлаад л... Би ч өөрийгөө тэрэнд таалагдаж байгаа юм байх гэж бодоод л ... Ирж яриа өдөхийг нь хүлээгээд л... Өө тэгээд club-т чинь эрчүүдээс илүү хүүхнүүд нь давамгайлж байгаа юм чинь. Ядаж байхад тэрнийг талбай дээр гараад бүжиглэхэд бөөн бүсгүйчүүд тойроод л өдөөд л. Бас хөөрхөн харамлах сэтгэл төрөөд л. Нөгөөдөхний чинь хажуугаас салахгүй  хажууд нь эргэлдээд л байлаа. Тэгсэн байхгүй. Тэнд байсан өндөр туранхай бүсгүйтэй танилцаад л гараад алга болчихсон. Бодвол нэг шөнийг өнгөрөөхөөр явж байгаа байх л даа. Сэтгэл нэг л эвгүй болчихсон. Тэр минь өөр хүнтэй яваад өгч байгаа юм шиг санагдаад, гол зураад явчихсан. Тэр үдэш тэгээд л утгагүй болж байгаа юм чинь. Яахав би тэрний хажууд өндөр биерхүү байсан л даа. Санаа зовсон юм болов уу гэж өмөөрч ч бодох шиг. 
Эр хайж club-т ордоггүй ч тэгж ордог зөндөө бүсгүйчүүд байна. Бүгд л эр хүний хайр халамж, энхрийлэл хүснэ. Эрчүүд байна л даа. Гэвч бүсгүйчүүд нь тоохгүй. Тоогдож байгаа цөөхөн хэдэн эрчүүдийг өөрсөддөө татах гэж хичээгээд л.. Өчигдөр бас нэг зүйл мэдсэн нь би ерөөсөө сээтэгнэж чаддаггүй юм байна. Сээтэн хаяхаасаа ичээд байх юм. Сээтэгнэж сурмаар юм байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157