Тэмдэглэл-41
Юмны үнэ нэмэгдээд мөнгө гэдэг цаас болсон гэдгийг мэдэж байсан ч мэдрээгүй явж. Дэлгүүр хэсдэггүй, юм худалдаж авдаггүй олсон мөнгөө ээждээ аваачаад л өгчихдөг ээж юу авна тэрийг нь хэрэглээд л явна. Өмсөх хувцас, гутлаа хүртэл ээжээрээ авахуулна. Бараг сүүлийн 3 жил би гэдэг хүн өөрөө явж юу ч аваагүй байна. Өчигдөр зав гарахаар нь ер нь дэлгүүр хэсье гэж гарсан биш ухаан алдаж унах дөхөөд гэртээ орлоо. Ээж минь өгсөн мөнгө чинь юу ч болохгүй байна. Юм үнэтэй болоод хаанаа ч хүрэлцэхгүй байна гээд л байнга л үглэдэгийг нь төвөгшөөж тэгээд би яахын биеэ үнэлэх юмуу гээд урдаас нь хэдэрлэдэг байсан хүн өчигдөр гараад л мэдэрлээ. Хэдхэн юм авахад авч гарсан мөнгөний минь тал нь алга болоход гайхаж байна ш дээ. Ингээд л дахиад л орлогоо нэмэгдүүлэх арга зам бодож олохоос. Лаг лаг юм хэрэглээгүй хэрнээ л олсон орлого нь хаанаа ч хүрэхгүй юм. Монголын амьдрал арай л биш байнаа. Шөнө унтаж ч чадалгүй өшөө яаж орлогоо нэмэгдүүлэх талаар бодож хонолоо. Тэгээд л өөрийн дургүй ажлаа хийх болно. Тэрэндээ тэгээд удахгүй бухимдаж эхэлнэ. Үнэхээр яах ёстой юм болоо. Нөгөө улс төрөөр би оролдохгүй ч улс төр намайг оролдоно гэгч л болж байна. Энэ төр засгийн толгойд байгаа хүмүүсийг яаж ажиллаад байгааг ойлгохгүй юм. Нийгмийн дундаж давхарга, дундаж давхаргаас арай доохнуур амьдралтай хүмүүс л зовчих юм. Бусад улс орон бол энэ давхаргуудаа л нэмэгдүүлэхийн төлөө байдаг бол манай улсад энэ давхаргын иргэдийн нуруун дээрх ачааг нь улам л нэмээд байх юмаа. Одоо нэг автобусаар ажилдаа явдаг байсан бол шинэ марштураар 2 дамждаг болчихлоо. Өндөр хөгжилтэй улс болъё гэвэл ард иргэд нь анхан шатны хэрэгцээгээ торох юмгүй хангаад нь цаана нь хуримтлал үүсгээд 2-дох хэрэгцээндээ анхаарал тавьдаг болсон цагт л тэр шинийг сэдэх, улсаа хөгжүүлэхэд тархи толгойгоо ажиллуулна шүүдээ. Тэгэхгүй наад захын амин хэрэгцээгээ хангах гэж ард иргэд нь ажиллаад байвал яаж энэ улс хөгжинө дөө. Өнөөдрийн хоолны мөнгөндөө санаа зовж буй хүн юун маргаашийн сайн сайхан, улс нийгмийн хөгжил, хүн чанар, сайхан сэтгэлд анхаарах вэ дээ.
Comments
Post a Comment