Тэмдэглэл-32

Би нэг сайхан шүлэг энэ тэр бичье гэж бодохоор нэг л тийм гунигласан, хагацсан, шаналсан мөртүүд толгойнд орж ирээд байх юм. Уул нь уншсан хүн урам зориг ормоор, сэтгэл нь тайвширмаар эрч хүч өгсөн сайхан шүлэг бичмээр байхын.  Бага байхдаа зөндөө олон шүлэг зохиодог байж. Даанч тэрийгээ өөртөө бичиж үлдээхгүй, хүүхдүүдийн дэвтэр дээр их бичдэг байж. Ер нь 2009 оноос эхлээд нэг ч шүлэг бичихгүй байж байгаад 2014 оноос ганц нэг юм сараачдаг болж. Даанч тэд нар нь нэг тийм гунигтай шүлгүүд. Өөрийгөө ч заримдаа тийм л гунигтай гутранги хүн юм байхдаа гэж бодох юм. Бас нэг өгүүллэг энэ тэр бичье гэж бодоод эхлүүлсэн боловч явдаггүй ээ. Толгой дотор үйл явдал нь өрнөөд байгаа хэрнээ бичих гэхээр л болохгүй юм. Зурж чаддаг байсан ч болоосой. Тэгсэн бол бичиж байхаар шууд л зурчихна. Манга зохиолч нар шиг. Бичихийг бичээд л зурахыг нь зураад л. Гэхдээ өөрөө бол нээх манга унших дуртай биш л дээ. Цуврал болохоор их төвөгтэй санагддаг юм. 10 настайдаа үлгэрээс өөр ном уншиж үзсэн маань Жек Лондоны "Сарны хөндий" байлаа. Тэгэхэд л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэл, харилцааны тухай мэдэж авсан юм. Тэгээд л "айл гэр" болж тоглохоо больсон доо. Тэрнээс хойш утга зохиолын олон төрөл жанрын ном уншсан. Одоо уншиж чаддаггүй  төрөл бол тухайн хүний дурсамж намтар юм. Хүний намтар, дурсамжаар бичсэн ном уншихаар бие зарайгаад сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Эмнэлэг энэ тэрээр явахаар эсвэл хүмүүс өвчин зовиураа ярихаар их хэцүү санагддаг. Яг л тийм мэдрэмж өгдөг болохоор бусдын намтар туужыг уншиж чаддаггүй. 
Одоо эхлүүлсэн байгаа өгүүллэгээ хичээж байгаад дуусгах юм бол миний анхны бичсэн зохиол болох гээд байдаг. Гэтэл болж өгдөггүй. Яамаар ч юм бэ дээ. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157