Тэмдэглэл-25
Хүн төрөлхтөний өмнөх үед үнэхээр соёл иргэншлийн хөгжингүй үсрэлттэй ард түмэн байсан юм болов уу. Нөгөө Атлантичууд гэх мэт. Үнэхээр тийм гайхалтай соёл иргэншилтэй байсан бол яагаад устсан юм бол. Мэдээж тэд сансар огторгуйг судласан л баймаар эсвэл өөрсдийгөө аврах ямар нэгэн зүйл бүтээсэн л баймаар юмдаа. Тийм л их хөгжсөн соёлтой хүмүүс байсан бол үхэхгүйн тулд ямар нэгэн зүйл хийнэ биздээ. Эсвэл бидний харийхан гэж нэрлээд байдаг зүйлс өмнөх үеийнхэн маань юм болов уу. Сансрын хөлөг бүтээгээд тэрүүгээрээ өөр гаригт очсон ч юм билүү. Бүр хувьслын замаар ухаантай хүмүүс маань ухаан муутай болоод тэгээд сүүлдээ сармагчин ч юмуу ямар нэгэн юм болоод тэрнээсээ дахиад л хувьслын замаар ухаантай болж өнөөгийн хүмүүс бий болсон юм болов уу.
Comments
Post a Comment