Тэмдэглэл-67

Урьд нь би өөрийнхөө байгаа байдалд сэтгэл санамжгүй өөрөө өөртөө дургүй байж дээ. Тийм болохоор жилийн жилд хэзээ ч биелүүлж байгаагүй зорилгууд дэвшүүлнэ. Даанч түүнийгээ чин сэтгэлээсээ туйлын ихээр хүсч байгаагүй болохоор хэзээ ч биелүүлж байсангүй. Тэгээд л дараа нь өөрийгөө зүхээд л өөртөө дургүйлхээд  байх ёсгүй газраа байгаад байгаа юм шиг санагддаг байж дээ. Одоогийн байгаа “би”-гээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх тийм амар байгаагүй ч эцсийн эцэст хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүүдээ. Ингэж л байж цаашаа явна. Энэ жил өөртөө хийсэн чухал зүйл бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн явдал байх. Тийм болоод л юу ч болж байсан амгалан тайван байж чадаж байна. Бас өөрийгөө хянаж сурч байна. Ямар нэгэн эерэг болоод сөрөг нөхцөл байдалд урьдынх шиг сэтгэл хөдлөлөөр хандахгүй зүгээр л энэ бүхэн удаан үргэлжлэхгүй болоод л өнгөрнө гэдгийг мэддэг болчихож. Янз бүрийн мэдрэмжиндээ авталгүй нэг дээшээ, нэг доошоо болохгүй тогтвортой байдлаа удаан хадгалж чадаж байна. Үүнийг л их хүсдэг байлаа. Тэмдэглэлийн дэвтрүүдээ заримдаа эргүүлж уншихад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л нэг бол бүгдийг үзэн ядаад л нэг бол бүгдийг хайрлаад л учраа олохгүй их тогтворгүй байсан байгаа юм шүү. Аливаа зүйлийг өөрчлөе гэвэл хандлагаа өөрчил гэдэг юутай үнэн үг вэ. Юмыг харах өнцөг, хандлагаа өөрчлөхөд л урьд нь харагддаггүй мэддэггүй байсан зүйлс их гарч ирдэг юм байна. Энэ хэвээрээ яваад л байвал өөрийн жинхэнэ зорилгоо олж чадах юм шиг санагдаж байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157