Насан баяр

Тэртээ 28 жилийн өмнөх энэ өдөр би гэдэг хүн мэндэлжээ. Хамгийн тэмдэглэх дургүй баяр бол төрсөн өдөр. Нэг насаар хөгширч үхэл рүүгээ ойртож байж юунд нь баясан тэмдэглэх вэдээ. Гоё юм нь хүмүүсээс бэлэг авдагт л байх даа. Энэ өдрийг өөртэйгээ ганцаараа тэмдэглээд өнгөрсөн нэг жилээ дүгнээд сурчихаж. Өнгөрсөн нэг жилийн хувьд миний хувьд юу болж өнгөрсөнөө дүгнэвэл:
Эд хөрөнгийн хувьд: Өөрийн гэсэн жижиг ч гэсэн орох оронтой болсон. Одоо түүнийхээ лизингт дарлуулж явна.
Боловсрол мэдлэгийн хувьд: Нэмэгдсэн юм байхгүй.
Ажил алба, Карьерийн хувьд: Яг л урьдынхаараа нэг байрандаа байсаар л байна.
Эрүүл мэндийн хувьд: Эрүүл чийрэг байна
Гоо сайханы хувьд: Жин нэмсэн. 5кг-аар. Турна гээд бодчихсон л байгаа.
Хайр дурлалын хувьд: 3 удаа болзоонд явсан. 3-уулаа огт таалагдаагүй тул харьцаагаа тасалсан.
Найз нөхөд, танилын хүрээнд: Хэвийн байсан. Харин олон жил уузалдаагүй байсан хэсэг бүлэг хүмүүстэй энэ жил уулзсан юм байна.
Аялалын хувьд: Наадмаар явснаас өөр тийшээ яваагүй.
Наргиж цэнгэх, шоудалтын хувьд: Урьдынх шигээ л шоудсаар. Шоуны тоо ихэссэн ч үгүй, багассан ч үгүй. 
Бусад зүйлийн хувьд: Нэг хөөрхөн муур, нохой хоёр тэжээж байгаа. Муур нь гэж их зантай, нохой нь гэж эрхийн балай 2 юм байна. Хувь хүний хөгжилтэй холбоотой 2 ном, уран зохиолын 2 ном уншсан юм байна.
Бусдаар тэгээд л амьдраад л... Өнгөрсөн жилийн өдийгөөс өнөөг хүртэл ийм л байх шив дээ. Дараа жилийн өдийд бодоод байгаа юмнуудаа биелүүлчихсэн байх юмсан.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157