Тэмдэглэл-10
Хүн төрөлхтөн анхнаасаа яагаад нэг хэлтэй, нэг соёл иргэншилтэй, нэг соёлтой, нэг зан заншилтай болоогүй юм бол. Яагаад өөр өөр хэлтнй зан заншилтай болсон юм бол. Хэрвээ хүмүүс нэг хэлээр ярьдаг байсан бол нэг соёл иргэншилтэй байсан бол илүү их бие биенээ хайрлаж, дайн гэж байхгүй, бүхэл бүтэн "дэлхий" гэдэг маш том улс, ядуу буурай улс орон гэж байхгүй байх байсан болов уу.
Би алдаагүй амьдрахыг хүсдэггүй, гэхдээ алдаа минь амьдралд минь нөлөөлөхөөр том байгаасай гэж хүсдэггүй.
Хүнийг би сармагчингаас үүссэн гэдэгт итгэдэггүй. Мөн манай дэлхий дээр динозавр хэмээх аврага амьтан амьдарч байсан гэхээр гайхалтай шүү.
Ид шидтэй бирд гэгч нь миний өмнө гарч ирээд 3 хүслийг минь биелүүлье гэвэл
1.Өнгөрсөнд очих/өөрийнхөө өнгөрсөнд биш дэлхийн эхлэлийг хармаар байна/
2.Ирээдүйд очих/өөрийнхөө ирээдүй биш дэлхий хэрхэн өөрчлөгдөхийг хармаар байна/
3.Сансар огторгуйгаар зугаалах
Сансраас эх дэлхийгээ харах юмсан. Үнэхээр сайхан харагдах байхдаа. Сансрын нисэгчдэд атаархаж байна шүү.
Би ганцаараа байх дуртай. Ганцаараа байхдаа эрх чөлөөг мэдэрдэг. Эрх чөлөөгүй байх шиг аймшигтай, галзуурмаар зүйл үгүй билээ.
Comments
Post a Comment