Тэмдэглэл-16

Урлаг-энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Урлаггүйгээр хүний амьдрал дэндүү энгийн, ямар нэгэн онцгой сайхан мэдрмжгүй байх байсан даа. Урлаг хүнийг мэдрэмжтэй болгож, тэр мэдрэмж хүний сэтгэлийг хөдөлгөж , сэтгэлийг хөдөлгөснөөр хүн амьд байгаагаа мэдэрдэг. Уйтгар гуниг, баяр хөөр, аз жаргал, инээд хөөр, үзэн ядалт гээд бүх мэдрэмжийг урлаг өдөөдөг. Энэ хорвоо дээрх бүх зүйлс урлаг. Дуу хөгжим, бүжиг, зураг, хоол идэх, хүнтэй харилцах, секс, кино, барилга байшин, алхах гишгэх хүртэл бүгд урлаг.
Амьдрал заримдаа үнэхээр хатуу ханддаг. Хатуу гээд шантарч сөхрөх хэрэггүй. Харин ч тэмцэж байх хэрэгтэй. Хичнээн итгэл алдарч, гуньж гутарсан ч маргааш заавал сайхан болно гэдэгт итгэж байх хэрэгтэй. Чамд урам хайрлах хүн олдохгүй бол өөртөө урам хайрла. Чамд хүмүүс итгэхгүй байгаа бол өөртөө бат итгэ. Чамайг гэх нэг ч хүн байхгүй байлаа ч өөрийнхөө төлөө бай. Өөрт чухал гэсэн зүйлээсээ урам авч, итгэлтэй болж, түүнийхээ төлөө тэмц.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157