Тэмдэглэл-6
Би үхэхийнхээ өмнө бичих хамгийн сүүлчийн миний дүгнэлт бол:
Би амьдралынхаа турш олон зүйлийн талаар эргэцүүлж түүнийгээ дүгнэн бичжээ. Гэхдээ би эндээ с нэг л зүйлийг олж мэдсэн юм. Би амьдралынхаа турш амьдрал болон түүнд хамаарах зүйлсийг бусад олон цэцэн мэргидийн адил шүүн тунгааж өөрийнхөө үзэл бодлыг бичсэн. Энэ бүхний эцэст би ганц л зүйлийг мэдэж олж авсан. Энэ бол "Би хэн бэ"
Хамгийн тайлагдашгүй онцгой зүйл, бүх зүйлийн нууц бол хүмүүс бид өөрсдөө. Би яагаад тэмдэглэл хөтөлж эхэлсэн бэ гэвэл би ердөө л ямар үзэл баримтлалтай, миний дотоод ертөнц ямар вэ гэдгээ мэдэж нэг ч болтугай хүнд " Би ийм хүн байсан юм шүү" гэдгээ мэдүүлэх гэж бичсэн билээ. Энэ бол хэзээ нэгэн цагт тэмдэглэлээ дуусгах миний дүгнэлт билээ.
Миний эцсийн зорилго бол би үхсэнийхээ дараа хэн нэгэнд дурсагдахыг хүссэн юм. Намайг хүмүүс санаасай гэж бодсондоо л бичсэн. Хүмүүс бүгд л үүнийг хүсдэг. Бурхан ч гэсэн.
Бодоод байсан чинь хүмүүс бид төгс төгөлдөр юм байна. Бид бүгдээрээ төгс болохоор энэ маань утгаа алдаж "жирийн" болж хувирчээ. Нийтлэг зүйл угаасаа нэг их сонин биш байдаг. Харин сонин содон хачин ховор зүйл бидэнд гайхалтай санагддаг. Яагаад бид төгс төгөлдөр вэ гэж үү. Бидний биеийн гадна байдал, оюун ухаан, сэтгэл зүрх, үзэл бодол, сэтгэх чадвар гээд л бүх юм цогцолсон бүтээл шүүдээ. Хүмүүс бид нар шиг "амьтан" энэ гариг эрхэсийн дунд хаана ч байхгүй гэдэгт би итгэдэг.
Би бол өөрөө амьдрал шүү дээ. Хүмүүс бид амьдралыг бий болгодог. Амьдрал биднийг бий болгоогүй. Яагаад? Бид амьдралыг бүтээсэн юм бол амьдрах ямар хэрэгтнй юм гэж хэн нэгэн бодож болох д юм. Тиймээ. Бид яах гэж амьдардаг юм бэ. Амьдрал дээрх бүх зүйлсийг хүмүүс бид л бий болгож байдаг шүү дээ.Амьдрах энэ бол хүмүүс бидний үүрэг юм. Тэр тусмаа " хүн шиг амьдрах" үүрэгтэй. Харин " хүн шиг амьдрахын " тулд бид өөрсдөө амьдралыг сонирхолтой, хөгжөөж байхын тулд, бас уйтгарлаж гуниглахын тулд элдэв зүйлийг санаачилдаг шүүдээ. Спорт, урлаг, эдийн засаг, худалдаа наймаа, машин тэрэг, гар утас, интернет, компьютер, дайн, галт зэвсэг, сургууль соёл цэцэрлэг, байшин барилга, мэргэжил гээд өвчинг хүртэл бид өөрсдөө амьдарахын тулд зохиосон шүүдээ. Эцэстээ энэ бүхэндээ бид төөрөлдөөд амьдрал гэж юу болохыг ухаарахаа больж, эцэс төгсгөлгүй амьдралын тухай эргэцүүлж түүний хариултыг өөрөөсөө биш гаднаас хайж хариултыг үл олно. Эцсийн эцэст чи өөрийгөө таньж мэдвэл амьдралын утгыг ойлгох болно. Гэхдээ өөрийнхөө бүх талаар нь таньж мэдэх маш амаргүй шүүдээ. Би л гэхэд дөнгөж өөрийгөө мэдэрч байна. Өөрийгөө танихад надад маш их цаг хугацаа, бүхэл амьдрал минь тэр чигээрээ шаардагдах байх гэж бодож байна. Хүмүүс бид чинь аливаа зүйлийг хүлээн авах, түүнд хариу үйлдэл үзүүлэх нь хүртэл бидэнд өөрсөд маань оньсого шүүдээ. Би зөвхөн "хүнд л хамаатай" зүйлийг эргэцүүлж бичиж байх болно. Ер нь эрт эдүгээгийн цэцэн мэргид ч энэ талаар л бичдэг байсан шүүдээ. Ямарч л байсан үхэхээсээ өмнө өөрийгөө бүрэн дүүрэн таньж, амьдралын утгыг л олох юмсан. Чи өөрийгөө таньж мэдэхэд чиний эргэн тойрон дох бүхий л зүйлс хамаатай. Гэхдээ чи ганцаараа бол юу ч биш шүүдээ. Чи бол бичил амьдрал. Олон хүмүүсийн бичил амьдрал нийлж асар том цогц амьдралыг бий болгодог юм. Хүмүүс бидний амьдаралд байгаль дэлхий ч өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг. Чамайг өөрийгөө таньж мэдэхэд гадны олон хүчин зүйл чамд туслах болно. Энэ тусламжыг чи өөрийнхөө дотоод ертөнцтэй нийлүүлж чадваас өөрийгөө чи таних болно, амьдралын утгыг ч ойлгох болно. Би ч гэсэн үүнийг бичиж байгаа нь гадны хүчин зүйлийг өөрийнхөө дотоод ертөнцтэй дөнгөж л нийлүүлж ядан байна. Өөрийгөө таньж мэдэхийн тулд би гадны хүчин зүйл болох миний эргэн тойрондох орчинг өөрийн дотоод ертөнцтэй уялдуулан эргэцүүлсэний эцэст энэ бүхнийг бичиж байгаа юм шүү.
Comments
Post a Comment