Тэмдэглэл-11

Чөтгөрийн би Бурханы дайсан гэж боддоггүй. Харин тэд бол маш сайн хамтрагчид. Эсвэл чөтгөр бурханы хамгийн сайн туслах байх. Чөтгөр бурханы төлөө их сайн ажиллаж, өөрийн үүргээ үнэнчээр биелүүлдэг. Чөтгөр л хүмүүсийн дунд Бурханыг шүтэн бишрэх бишрэлийг бий болгосон. Магадгүй хүмүүсээр тоглох Бурханы тоглоомыг хөгжилтэй, гайхалтай, сонирхолтой болгодог байх. Хэрвээ Чөтгөр Бурханы дайсан байсан бол хүмүүс бид байхгүй л байх байлаа. Чөтгөр Бурханыг хөгжилтэй аз жаргалтай байлгахыг хүснэ гэж үү. 
Хүмүүсийг тэнэг болохыг баталдаг зүйл бол дайн юм. Адилхан л аавын хүү, ээжийн хөвгүүд байж нэг нэгнээ улайран дайран алах нь үнэхээр өрөвдөлтэй. Эх орныхоо төлөө гэсэн уриан дор эцсийн эцэст нэг л хүний эрх ашгийн төлөө ингэж байгаагаа тэд үл мэдэх нь ямар тэнэг болохын хамгийн том баталгаа.
Үнэн сэтгэлээсээ эх орондоо хайртай хүн бусдын эх орон руу дайрдаггүй юм. Яагаад гэвэл дайрч байгаа тэр улсад бас л эх орондоо хайртай хүн байдаг юм.
Дэлхийн аль ч үеийн түүхэнд зөвхөн өөрийн алдар нэрийг дуурсгахын тулд бусдын үнэт зүйлсийг булааж байсан хүмүүс байдаг. Гитлер, Напалеон, Артур хаан, Сталин, Юлий Цезарь, мөн манай өвөг дээдэс Чингис хаан хүртэл...

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157