Тэмдэглэл-68

Туйлын амар амгалан, аз жаргалтай байсан хэсэг хором миний амьдралд байсан. Толгойд юу ч байхгүй,ямар ч хар, цагаан бодол байхгүй. Зүгээр л маш амар амгалан. Хэнтийд байхдаа тайвширахын тулд өдөр бүр уул талаар явдаг байж дээ. Ууланд гарах эхэндээ хэцүү байдаг ч дараа нь бүр явахгүй бол байж чаддаггүй болчихдог юм билээ. Өдөр бүр явах замаа ихэсгээд л илүү өндөр лүү нь тэмүүлээд л.. Тэгэхэд л уулчидын ууланд авирах сонирхолыг мэдэрсэн дээ. Найз минь хөөрхий надад их санаа зовноо. Мэдэхгүй газар өдөржин тэнээд алга болчихно, төөрчихвий муу хүмүүстэй таараад элдэв янзын юм болчихвий дээ гэж зовноо. Гэхдээ яагаад ч юм бэ надад тийм зүйл болоогүй л дээ. Төөрөхийн зовлон ч байсангүй. Өдөр бүр яваад байхаар газраа их сайн нүдэлдэг болчихно. Нэг удаа өмнөхөөсөө хол явсан юмдаг. Зүгээр л өөрийн эрхгүй дуу аялаад л эргэн тойрон дох байгалын сайхныг биширч бахдаад л явж байлаа. Гэнэт хаанаас ч юм бэ хэзээ ч үнэртэж байгаагүй маш сайхан үнэр үнэртсэн. Ойрхон үнэртээд байгаа хэрнээ яг хаана байгаа нь тодорхойгүй. Ийшээ тийшээ гүйгээд л цэцэг ургамал бүрийг үнэрлээд л.. Өдөр халуун байсан болохоор хэдэн тийшээ гүйчихсэн болохоор хөлсөө арчсан чинь гарнаас минь тэр гоё үнэр үнэртэж байсан. Бүх биеэ үнэрлэлээ. Надаас л тэр үнэр үнэртээд байна. Үнэндээ итгэж чадаагүй л дээ. Хүний биеэс тийм гоё үнэр гарна гэдэг. Хэсэг зуур өөрийгөө үнэртэж зогссон. Үнэхээр сайхан тайвшрам үнэр. Ер нь тэрнээс хойш миний тэр их стресс бухимдал үгүй болсон юм шиг. Зүгээр л өөрийгөө хайрлаж эхэлсэн юм шиг. Гэхдээ тэр үнэр тийм удаан байгаагүй л дээ. Бага багаар алга болчихсон. Заримдаа хэцүү үед тэр үеийн үнэрийг санах гэж хичээдэг. Магадгүй туйлын амар амгаланг олсон хүмүүсээс тийм анхилам үнэр үнэртдэг байх. Бас сайхан сэтгэлтэй, өөдрөг хүмүүст бид өөрийн мэдэлгүй татагддаг шүүдээ. Яагаад ч юм бэ тухайн хүний талаар ямар ч сөрөг зүйл бодохгүй дандаа сайхан зүйл бодно. Болдог бол тийм хүмүүсийн дэргэд салахгүй хамт баймаар.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157