Баяртай хайрт минь

Хүлээлт. Хэн нэгэн хүнийг өөр дээр нь ирнэ, өөрийг нь хайрладаг гэж итгэн хүлээх. Үнэхээр ирж чадахгүй байсан юм бол анхнаасаа миний анхаарлыг татаж өөртөө сайн болгох хэрэггүй байсан юм. Зүгээр л хажуугаар минь тэр үед өнгөрсөн бол би өнөөдөр ингэж зовохгүй байлаа.  8 жил чамайг сэтгэлдээ тээж, санаж, зүүдэлж, уулзмаар санагдаж, тэвэрмээр, үнсмээр, хайртай гэдгээ хэлмээр байсан боловч эмэгтэй хүний бардам зандаа дийлэгдэн чиний төлөө би юу ч хийж чадаагүй. Чамайг намайг хайрладаг гэдэгт итгэж байсан болохоор зүгээр л уулзах өдрөө хүлээж байлаа. Энэ 8-н жилд хэнтэй ч болзолгүй, эрчүүдээс өөрийгөө тусгаарлаж ирсэн, угаасаа чи л биш бол өөр хэн нэгэн хэрэггүй байсан юм. Гэвч чамайг өөр бүсгүйтэй инээгээд жаргалтай байхыг харах- энэ яг л зүүд мэт. Би зүүднээсээ сэрж чадахгүй байгаа мэт зовлонтой байна. Чамайг өөр хэн нэгний дэргэд байхыг харах зүгээр л нулимс урсаад байна. Дахиад л чи намайг уйлуулчихлаа.
Энэ өвдөлтийг үгээр илэрхийлэх аргагүй юм. Хүлээх хүлээлснээс мултарсан би. Эрх чөлөө мандтугай. Одоо ингээд хайрын зовлон минь дууслаа. Дахиад би хэзээ нэгэн цагт, хэн нэгнийг хайрлах л болно. Баяртай гэж хэлэх цаг болж. Хайртай байсан шүү чамдаа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Тэмдэглэл-157