Тэмдэглэл-5
Төгс төгөлдөр ганц л зүйл байдаг. Тэр бол дэлхий. Дэлхий дээрх юм бүхэн төгс билээ. Биднийг хүрээлж буй байгаль, ан амьтад гээд л... Харин энэ бүхэн төгс төгөлдөрийг эзэмшигч хүмүүс бид төгс биш. Бидний хийсэн зүйл бас төгс биш байдаг. Яагаад гэвэл бид төгс биш учир бидний хийсэн зүйлс төгс биш байх нь аргагүй. Тиймээс бидний хийж бүтээсэн бүхэн давуу болон сул талтай, ашигтай ашиггүй байдаг шүүдээ. Бид төгс биш болохоор алдаа үргэлж гаргадаг. Харин алдаагаа засаж, түүнийгээ ухамсарлаж дахин алдаа гаргахгүй байх нь чухал. Энд бичсэн миний үзлүүд бол огт цоо шинээр бий болоогүй, дэлхий дээрх намайг хүрээлж буй зүйлс, уншсан ном, сонссон дуу чимээ, харсан бүх юм, мэдэрсэн зүйл зэргээс санаа авч түүнийгээ эргэцүүлэн бодсоны үр дүн юм шүү.
Comments
Post a Comment