Энэ бол дурлал биш

Цаг хугацаа ч үгүй ээ мөн хурдан өнгөрч байна шүү. Нэг л мэдэхэд орой, нэг л мэдэхэд өглөө. Өдөржин юу  хийгээд байгаагаа  мэдэхгүй байсаар байтал өнгөрчих юм. Унтахаар хэвтэхдээ би өнөөдөр юу хийлээ гээд санах гэхээр юу ч орж ирэхгүй юм. Юу ч бодоод, юу ч хийгээд байгаагаа мэдэхээ больтол  амьсгаа дээгүүр  гүйж байх шиг байна. 7-н сарыг дуустал гүрийчихвэл болмоор байгаа ч бас тэр үед санаснаар болох эсэхийг сайн мэдэхгүй л байна.
Миний хувьд төгс дуу гэвэл Харанга-Энэ бол дурлал биш.
Дуулалт, дууны үг, ая, клип гээд бүгд үнэхээр зохицсон. Энэ дууг жоохон байхдаа анх сонсоод л дуртай болж билээ. Дуртай болох хамгийн том шалтгаан нь клипэнд нь тоглодог эгч. Юм бичиж байгаа зураглал нь үнэхээр сайхан санагдаж билээ. Ер нь бүгдийг их сайхан тохируулж авсан юм шиг. Өрөөнд орж ирээд суудаг хэсэг, босоод алхдаг хэсэг. Үүнээс илүүгээр яаж байх билээ гэмээр. Дуундаа үнэхээр зохицсон. Хэрвээ өөрийгөө илэрхийлэх дууг сонго гэвэл би энэ дууг л сонгоно.
Уучлаарай би хүн болохоор
Хоёр биш ганцхан зүрхтэй
Уучлаарай би хүн болохоор
Хүний сайхныг бишрэн дээдэлнэ.
Гоо сайханд нь сэтгэл татагдан түүнд нь баясан өөрсдөд нь сайхан хандахад намайг өөрт нь сайн болчихож гэж буруугаар ойлгодог хүмүүст энэ дууг сонсгомоор санагддаг шүү. Бас зүгээр л сайхны өмнө харцаа буруулаагүйн төлөө намайг өөр хүнд сайн болсон гэж боддог хүмүүст ч гэсэн сонсгомоор байдаг.

Comments

Popular posts from this blog

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157