Тэмдэглэл-112

Зун цаг болоод эмэгтэйчүүд маань улам хөөрхөн болоод гадуур явах үнэхээр хэцүү болж байна шүү. Нүд бол бүсгүйчүүдийн хөх, өгзөг, бэлхүүс, уруулан дээр л явдаг болж. Урд насандаа би их олон эмэгтэйчүүдийг гомдоосон муу залуу байсан болохоор одоо эмэгтэй хүнийг хайрламаар байгаа ч хайрлаж чадахгүй зовж байгаа байх. Ядаж ижил хүйстэнээ сонирхдог болчихож болоогүй юм байх даа. Эмэгтэй хүнээр хайрлуулж халамжлуулах энэ үнэхээр гайхалтай мэдрэмж. Энэ мэдрэмжийг эрчүүд мэдэрдэг ч надад захаас нь ч болтугай мэдрэх боломж олдож байлаа. Даанч хар амиа бодоод илүү шуналтвал нөгөө эмэгтэйгээ л дараа нь зовоохоос цаашгүй. Эргүүлээд хайрлаж чадахгүйгээс хойш  яалтай билээ. Эмэгтэй хүний хайрыг татаж анхааралд нь өртөж, чин сэтгэлийг нь мэдрэх шиг тийм таатай зөөлөн улам л шунан, сэтгэл татагдах сайхан зүйл энэ хорвоод ерөөсөө байхгүй байх. Ээжээсээ өөр эмэгтэй хүнээс хайр хүлээн авах нь их сайхан зүйл юм билээ. Тийм сайхан мэдрэмжийг эрчүүдэд өгдөг гэдгээ эмэгтэйчүүд маань мэддэг болов уу. Би эмэгтэй хүнийг биширч хэзээ ч дуусахгүй байх. Яахаараа ийм гайхалтай байдаг юм бэ. Тэдний дотор орших ертөнцөнд хэдэн мянган жилээр амьдарсан ч уйдахгүй байх. Эмэтэйчүүддээ зориулж олон сайхан зүйл бичмээр байгаа ч илэрхийлэх үг олдохгүй юм.
 Блог хөтөлдөг болоод жил болчихож. Цаг хугацаа ч аргагүй хурдан өнгөрч байна шүү. Жилийн өмнө л эргэлзээд компьютерийн өмнө сууж байсан бол одоо бол бүр дасчихаж.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157