Тэмдэглэл-116

Ард түмэн өнгөрсөн 4 жил хэрхэн ядарч бас АН-д ямар ихээр итгэх итгэлээ алдсаныг сонгуулийн дүн харууллаа. МАН олонх болсонд таатай байгаа ч сонгогдсон зарим нөхдүүд нь таалагдахгүй л байна. Хүнд нь биш намд нь саналаа өгсөн сонгууль болж өнгөрлөө. АН-ын зарим гишүүдийг Ардын намд байсан ч болоосой гэж бодогдож байлаа. Энэ сонгуулиар гарч чадаагүй ч олон хүний санал Хувьсгалт нам авсан байна лээ. Энхбаяраас өөр нэг сайн лидертэй болоод намаа таниулах, суртчилах нэр хүндээ өсгөх  үйл ажиллагаа энэ 4 жил их явуулбал дараагийн сонгуульд  хэдэн суудал авч чадахаар л харагдаж байна лээ. АН одоо зүгээр л фракц болон хувийн эрх ашгаа нам болон улсынхаа эрх ашгаас дээгүүр тавьдаг эрх мэдэл булаалддаг гишүүдийнхээ учрыг олж хоорондоо эвтэй санаа зорилго нэгтэй байхад л анхаарах хэрэгтэй байх даа. Хөөрхий Сайханбилэг минь чадлаараа зүтгэлээ намынх нь бусад томчууд дэмжихийн оронд саад болоод дорвитой хөдөлж чадсангүй дээ.
Ирэх 4 жил амьдрал учиргүй сайжирна гэсэн бодол байхгүй байгаа ч одооных шигээ хямрахгүй л байгаасай гэж хүсч байна.
Өнөөдөр шинээр хадгаламжын дэвтэр нээлээ. АН-ын үед хаалгасан дэвтэрээ одоо шинээр нээчлээ. Энэ дэвтэрт маань хэр их хуримтлал үүсэх нь 4 жилийн дараа МАН хэр ажилласаныг л харуулах байх даа. Сард нэг удаа 25,000-30,000 төгрөг хийгээд яваад байвал 25 жилийн дараа 100 сая төгрөгтэй болно гэж бичсэн байсан. Тэгж чадвал тэтгэвэрт гарсан хойноо аялалд явахад минь уул нь хэрэг болно доо. Тэр үед харин мөнгөний ханш ямар байхыг хэлж мэдэхгүй нь.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157