Тэмдэглэл-113

Туулын урсгал шөнөдөө сайхаан гэж. Өчигдөр шөнө ганцаараа туулынхаа эрэгт хэвтээд урсгалыг нь чагнаад сар оддыг ширтсэн шигээ өнжив. Хажууд минь нэг сайхан залуу байгаад хамтдаа зэрэгцэж хэвтээд энэ дэлхийн тухай элдэв бусыг ярилцсан бол бүр гоё байх ч гэлээ өөрөө өөртэйгээ чимээгүй юмсыг ажиглан хэвтэх түүнээс дутахгүй л сайхан байлаа.
Намайг ганцаар нам сайхан байх тэр үед хэн нэгэн хаа нэгтээ бас над шиг л байж байсан байх, хэн нэгэн хүн аз жаргалтай байсан байх, хэн нэгэн хүн гуниглаж байсан байх, хэн нэгэн хүн дуг нойрондоо тайван нойрсож байсан байх, хэн нэгэн найзуудаараа хөгжилдөж байсан байх, хэн нэгэн хайрын болзоонд явж байсан байх, хэн нэгэн хол нэгнээ санаад хэвтэж байсан байх,эсвэл бүр хаа нэгтээ өглөө болж хүмүүс бужигналдаж байсан байх, хаа нэгтээ бас өдөр болж хүмүүс завгүй гүйцгээж байсан байх. Яг л тэр үед энэ дэлхий дээр төрөл бүрийн үйл явдал болж байсан байх. Бид нэг тэнгэр дор нэг цаг үед байгаа хэрнээ нэг нэгнээсээ үнэхээр ялгаатай амьдрах юм даа.
 Маш сайхан байсан сэтгэлийг минь өглөөний ээжийн дуулгасан мэдээ үймүүлж орхилоо. Үеэлийн минь 10 настай охиныг хойд эцэг шүү юм нь зодож гэмтээснийг сонсоод очиж өөрийнх нь хамрыг хуга цохье гэж бодсон боловч ээж минь загнаад болиулчихлаа. Дуугүй өнгөрч чаддаггүй ганц зүйл бол нэг нэгнээ дээрэлхэх, гадуурхах, сул дорой нэгэнд өөрийн хүч бяраа гаргахад. Тэр залууд уур хүрэхээс илүү үеэлдээ л уурлалаа. Арчаагүй залуугийн хямдхан үгэнд хууртагдаж охиныхоо сэтгэлийг шархлуулсанд. Өмнөх өөрийн хүүхдүүдэдээ эцэг болж чадаагүй хүн яаж хүний хүүхдэд эцэг болох вэ дээ. Бүсгүйчүүд маань их гэнэн юм даа. Өөрсдийг нь юунаас ч илүү хайрлана гэдэгт бат итгэж,  эрчүүдийг өөрчилж чадах онцгой эмэгтэй гэж өөрсдийгөө хардагаа болих хэрэгтэй. Бид эрчүүдийг өөрчилж чадна л даа. Гэхдээ маш жоохноор. Тэр өөрчлөлт бидэнд бага санагддаг бол эрчүүдэд маш их өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Хэн нэгэн эрэгтэй хүн сэтгэл, хичээл зүтгэл гаргахгүй бол түүнийг гаргадаг нэгэн болгох гэж өөрсдийгөө зовоож эцэс сүүлд нь юу ч өөрчлөгдөхгүйг ухааран сэтгэлээр унаж өөрийсдийгөө зовоодог. Бүсгүйчүүдийн хүсдэг тийм залууг бид өөрсдөө бүтээж чадна. Тэд бол бидний хүүхдүүд. Эрэгтэй хүүхдээ ээж хүн  зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Миний хүүхэд гэсэн өнцгөөс биш хааяа хүний хүүхэд гэсэн хөндлөнгийн нүдээр харж байх хэрэгтэй юм шиг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157