Тэмдэглэл-115
Том эрхтэнтэй залуус ч азтай юмаа. Юу ч хийсэн, өөрийг нь яаж зовоож, уйлуулж байсан ч эмэгтэйчүүд салж чадахгүй уучилсаар л байх юм. Өөрсдөө гүйж очоод л уучлалт гуйх юм даа. Хайрлахгүй байхад нь, үл тоож хүндлэхгүй байхад нь урдуур хойгуур нь гүйгээд л аль байдгаараа хичээх юм. Жижигхэн эрхтэнтэй залуусыгаа өрөвдчихлөө. Хичнээн халамжилж хайрлалаа ч хайртай эмэгтэй нь цаанаа л нэг сэтгэл дундуур, жоохон зүйл буруу хийхэд салахаараа айлгана. Юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй.
Манай Монголд чинь яасан ч олон мэдэх мэдэхгүй улс төрийн эвсэл, намууд байдаг юм бэ. Сонгууль болохоор л ийм намууд бас байдымуу гээд гайхах юм. Ийм олон намтай байхаар улс төрийн үзэл бодолтой идэвхитэй ард түмэн бил үү. Нэг л их нэр дэвшигчидийг шоолсон хүмүүс. Өөрсдөө тийм л хүн сонгож УИХ гишүүн болгодог болохоор л тэдгээр хүмүүс нэр дэвшүүлж байгаа юм ш дээ.
Өөрийгөө ч өөрчилж чадахгүй ч байж бусдыг өөрчлөх гэсэн хүмүүс. Өөрөө юунд ч сэтгэл гаргаж хийхгүй байж бусдаар сэтгэл гаргуулах гэсэн хүмүүс. Өөрөө юу ч чадахгүй байж бусдаас ихийг хүсдэг хүн л өөрийнхөө ч бусдын амьдралд саад болдог. Бусдыг манлайлж удирдаж чадахгүй байж өөр хүн бусдыгаа манлайлж удирдах гэхээр олон юм ярьж ажилд садаа болно. Тийм л сүрхий юм л өөрөө хий гэхээр юу ч хийхгүй баахан шалтаг шалтгаан зовлон тоочно. Жижигхээн юм хийснийгээ уулын чинээ юм хийсэн мэтээр байнга ярьж явна. Үнэн залхмаар. Ийм хүмүүсийг харахаар олон юм донгосч явдаг хэлийг нь тасдаад хаячихмаар санагдах юм.
Өөрийнх нь хийсэн юмыг өөр хүн хийж чадахгүй, өөрийнх нь орон зайг хэн ч нөхөж чадахгүй гэсэн бодлоосоо хүмүүс салцгаагаасай. Өөрсдөөс минь хавь илүү хийж, илүү орон зай үлдээх хүмүүс энэ дэлхийд хаа сайгүй. Том ертөнцийн өчүүхэн хэсэг гэдгээ мэдэхгүй өөрийг нь л байхгүй бол бүх зүйл нуран унах юм шиг санадаг хүмүүс өөрийг нь байхгүй ч амьдрал өрнөдөгөөрөө өрнөөд явна гэдгийг ухаараасай. Бусдын амьдралын эзэн байх гэж өөрийгөө зовоож байхаар өөрөө өөрийнхөө амьдралын эзэн нь байж амар тайван амьдрах хэрэгтэй ш дээ. Гэвч хүмүүс даанч тэгж чадахгүй юм даа.
Жоохон байхдаа оддыг яг харагддаг шигээ жижигхэн тэгээд тэнгэрт уяатай байдаг гэж боддог байсансан. Орой болохоор л алгаа тосоод алган дээр минь нэг од унаад ирээсэй гэж гуйдаг байлаа. Сүүлд нь од бол асар том галт бөмбөлөг харагддаг шигээ жижигхэн биш маш том болохоор холоос бидэнд жижигхэн харагддаг гэдгийг мэдээд их гайхаж билээ. Яах гэж сансар огторгуйд ийм их галан бөмбөлөг байдаг юм бол. Юунд хэрэгтэй гэж, яаж үүссэн юм бол.. Хэрвээ од гэж байхгүй шөнийн тэнгэр тас харанхуй байсан бол хүмүүс сансар гээч зүйл байдаг гэдгийг мэдэх байсан болов уу. тэр дээр орших ертөнц руу тэмүүлж амьдрах байсан болов уу. Амьдрал нэг л гунигтай байх байсан болов уу. Хүн төрөлхтөнд зориулаад орой бүр дээшээ хараад тэнд бидний мэдэхгүй зүйлс зөндөө байгаа шүү гэдгийг сануулж, чиний мэдэж байгаа зүйлс юу ч биш гэдгийг ухааруулж, амьдрал үзэсгэлэнтэй гэдгийг мэдрүүлэх гэж үүссэн ч юм шиг. Бидэнд л зориулагдсан мэт. Сансар огторгуйн тухай бодохоор амьдрал минь, би өөрөө ч үнэхээр жижигхэн санагддаг. Бас амьдрал хүмүүсийн боддог шиг төвөгтэй хэцүү биш, бид өөрсдөө л амьдралаа хэцүү болгодог гэдгийг мэдэрдэг.

Comments
Post a Comment