Тэмдэглэл-64
Санхүүгийн энэ хямрал хэрэглээгээ зөвөөр хэмнэхэд сургаж байна даа. Энэ хэвээр байвал хямрал дууссан хойно хуримтлал үүсгэж болох юм байна. Хэрэглэхгүй байсан ч болохоор зүйлүүдээ хасч оронд нь хэрэглэжбайгаа зүйлүүдээ илүү чанартай болгоод өрөнд орчихгүй л амьдарч байна. Эмэгтэй хүн болохоор хувцас хунар, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, амттан энэ тэр зүйлүүдээсээ их хэмнэдэг юм байна. Ингээд хэмнээд явсан чинь арай л тансаг хэрэггүй зүйлд багагүй мөнгө зарцуулж байснаа ойлголоо. Тэдгээр мөнгөө цуглуулж байсан бол аштай юу. Гэхдээ хойшдоо энэ хэмнэлээ алдахгүй байнаа.
Манай Улсад үнэхээр мундаг лаг лидер удирдагч хүн хэрэгтэй байнаа. Хүн амьтны ярианы доог тохуу болж үл ойшоогдсон биш, Хятадын эрлийз хурлийзаараа дуудуулдаггүй, хийсэн болгон нь шүүмжлэлдагуулдаггүй ард түмэн нь хайрлаж хүндэлж итгэдэг тийм л удирдагч хэрэгтэй байх юм. Бид тийм хүнийг сонгож гаргадаггүй юм уу, тийм хүн угаасаа байхгүй юм уу. Байсныг нь сайн танилгүй бусдын гүжиргүтгэлэгэнд автаж хүсэл зоригыг нь мохоож дарсан юмболов уу.
Улсынхаа ирээдүйг өнөө маргаашаар биш олон жилээр харж хөгжлийн чиг замаа зөв тодорхойлоод ард түмнээ чиглүүлж өгдөг, ард түмэндээ итгэл найдвар өгдөг, ард түмнийхээ санаа бодлыг зөв байлгаж чаддаг, улсаа хамгаалж чаддаг удирдагч л хэрэгтэй байх юм. Одоо төрийн толгойд байгаа хүмүүст ийм чадвартай хүн байхгүй бол ядаж бидний үеийн залуучууд дунд байгаа болов уу. 10 жилийн дараа бидний үеийнхэн төрийн толгойд гарах цаг үе ирнэ.Ядаж 10 жил тэсчихвэл хүсээд байгаа мундаг удирдагчтай болох болов уу. Хүний хувь тавилан өөрөө л хүсвэл хаашаа ч эргэж болно. Хүн бүхэнд хүссэндээ хүрэх хангалттай нөөц боломж байдаг боловч өөрийн зүтгэл дутагдсанаар өөрт ирэх боломжоо алддаг юм шиг. Надад ч бас өөрийгөө дайчлах, өөрчлөх хичээл зүтгэл дутаад байна. Энэ дутагдалтайгаа тэмцэвч дийлэхгүй юм. Гэхдээ бууж өгөхгүй үргэлжлүүлсээр л байх болно. Хүмүүс гадаадруу явж амьдраач гэж их зөвлөх юм. Магадгүй энд байснаас их боломж байж магадгүй л дээ. Эндэхээсээ илүү хангалуун сайхан амьдарч ч болно. Гэхдээ л хүний нутаг бол хүний нутаг шүү дээ. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэгдээ. Хүний нутагт биеэ барьж үгээ цэгнэж амьдрах хэцүү санагддаг.Магадгүй хөндлөнгийн нүдээр гадаадад амьдарч байгаа хүмүүс сайхан харагдаж болох ч аливаа юм бүхэнд өөрийн гэсэн зовлон бас жаргал байна шүүдээ.Өөр улс оронд очоод их зүйл сурч юмыг өөр өнцгөөс хардаг болно л доо. Гэхдээ эх орондоо байж жаахан чгэсэн хувь нэмэр оруулмаар байна. Ядаж малчин болоод малаа сайн хариулах хэрэгтэй. Малчин гэснээс сүүлийн үед малчид үнэнхүү залхуу болж байна шүү. Аль дээрээс л ажиглагддаг байсан л даа. Багадаа хөдөө өсч хонь малын захаар явж байсных мэдэх юмаа бол мэднэ л дээ. Жишээ нь саяхан Дэнжийн 1000 орж мах авлаа. Өөх иддэггүй болохоор бараан мах ихтэй хонины мах хайсан боловч олдсонгүй. Бага малынх нь мах хүртэл аягүй их өөхтэй. Бараан мах бага, өөх их байна гэдэг сайн гэсэн үг бол биш л дээ. Энэ бол хоньмалаа буруу хариулдагыг харуулж байгаа юм.Ааруулны үнэ өндөр байдаг. Үнээгээ залхуураад зөвхөн орой юмуу өглөө саадаг малчин айлууд их.Өглөө оройгүй саагаад сайхан сүү аваад өрөм ааруулааих хийж болно ш дээ. Багахан сүүгээр хийсэн жоохон юмнуудаа өндөр үнэ хүргэж зарна. Ингэж залхуурч байгаагын гол шалтгаан нь телевиз. Айл бүр DDSHTVтавьчихсан. Хэдэн сериалуудаа үзэх гээд юмаа хийхээ больсон. Ёстой олон дунд цөөхөн хэдэн нь л малчин гэсэн нэрийг жинхэнэ утгаар нь зүүх байх.
Comments
Post a Comment