Тэмдэглэл-52

Миний дуртай зүйл бол сайхан үнэр. Энэ дэлхий дээр олон сайхан үнэрүүд байвч хамгийн дуртай үнэрүүд бол:
1. Нялх хүүхдийн үнэр
2.Борооны дараах чийгний үнэр
3. Зуны өглөөний цэнгэг агаарын үнэр
4. Чанасан махны үнэр
5.Аргалын утааны үнэр
6.Эрэгтэй хүний үнэр. Эрэгтэй хүний гаднах төрхөөс илүү үнэрэнд нь эхэлж татагддаг. Эрэгтэй хүний биеийн хэсгээс шилэн хүзүү болон, бугуйны дотор тал хэсэгт нь дуртай. Энэ хэсгүүдийг үнэрлэж үнсэх сайхан санагддаг. Эрэгтэй хүний үнэр энэ хоёр хэсгээс илүү үнэртдэг юм шиг санагддаг. Бодоод байсан би ерөөсөө өөрөөсөө өндөр хүнтэй үерхэж байгаагүй юм байна лээ. Надтай чацуу юмуу эсвэл бага зэрэг намхан эрчүүд миний сонирхлыг татдаг юм шиг байна. Бодвол шилэн хүзүүнд нь ямарч саадгүй хүрээд үнсэж үнэрлэхэд тохиромжтой байдаг болохоор тэр юм болов уу. Эрэгтэй хүний энгэрт тэврүүлэхээс илүү нуруунаас нь тэврэх дуртай. Үсээ угаасан шампунийн үнэр, эсвэл үсний гелийнх нь үнэр, биеэ угаасан савангийнх нь үнэр нь ар талаасаа илүү сайн үнэртдэг болохоор тэр л байх даа. Бас онцгүй үнэртэй эрчүүд байнаа байна. Түрхсэн үнэртэн нь хүртэл сонин. Хичнээн сайхан залуу байлаа гээд үнэр нь надад таалагдахгүй бол миний сонирхол огцом буурдаг. Миний хувьд  сайхан үнэртэй залуусыг сайн эрчүүд гэж  дүгнэдэг. Гэхдээ хүн бүрт  сайхан санагдах үнэр нь өөр өөр байх л даа. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157