Тэмдэглэл-20

Эрт урьдын цагт энэ ертөнцөд чөтгөрүүд, хүмүүс амьдардаг байжээ. Чөтгөрүүд хүмүүсийг ашиглаж хүссэнээ хийлгэж зовоодог байж гэнэ. Тэр үед Чөтгөрийн хаан 2 хүүтэй байжээ. 2 хүү нь эрийн цээнд хүрч зөвхөн нэг нь л Чөтгөрийн хаан болох ёстой байв. Том хүүг нь бүх чөтгөрүүд дэмжсэн тул бага хүү нь ганцаар үлджээ. Тэгэхээр нь бага хүү хүмүүсийн ертөнцөд ирж тэднийг өөртөө итгүүлэн, тэдэнд тусалж өөрийн талд оруулжээ. Ингээд хүмүүсээр өөрийн армиа бүрдүүлжээ. Урт хугацааны турш тулалдсаны эцэст бага хүү ялжээ. Чөтгөрийн хаан 2 хүүгээ бага байхад нь тэдний нэг нэг хүслийг нь биелүүлнэ гэж амласан байв. Том хүү нь аав дээрээ ирж Чөтгөрийн ертөнцийн үүдийг хааж дүүгээ дахин чөтгөрийн ертөнцөд оруулахгүй байхад туслаач гэж ааваасаа гуйжээ. Чөтгөрийн хаан ч зөвшөөрч том хүү нь Чөтгөрийн хаан болов. Хүмүүсийн ертөнцөд үлдсэн бага хүү нь хүмүүсийн дунд удаан байж болохгүйг ухааран ааваасаа шинэ ертөнц бий болгоход туслаач гэв. Чөтгөрийн хаан ч зөвшөөрч бага хүү шинэ ертөнцтэй болов. Хүмүүс харин тэр бага хүүг нь "Бурхан" гэж нэрлэн шинэ ертөнцийг нь "Диваажин" гэж нэрлэжээ.
Амьдрал бол төгсгөл байхгүй үлгэр юм. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157