Тэмдэглэл-14

Эрх мэдэл энэ бол хамгийн хүчтэй зэвсэг. Дайн бол зөвхөн эрх мэдлийн төлөө л тулалдаан юм. Хүн үүссэн цагаас эхлээд эрх мэдлийн төлөө бие биенээ хөнөөцгөөсөн. Ирээдүйд ч гэсэн ялгаагүй. Энэ цаг үед хамгийн дээд эрх мэдлийг ганц  *хууль* эдэлж байна. Хуулиас илүү эрх мэдлийг эзэмшихийг хүсэгч хүмүүс олон. Эрх мэдэл гэдэг албан тушаалаас гадна хүмүүсийн хүндэтгэл тэднийг удирдах захирах чадвар юм. 
Хүн ер нь алдаатай оноотой байсан ч тэр үед сэтгэл зүрх чинь юу гэж хэлэхийг сонсч зүрх сэтгэлээ даган хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийж амьдрах хэрэгтэй. Гол нь бусдад харагдах гэж биш өөрийн хүссэнээр л амьдрах хэрэгтэй. Нэг л амьдрах энэ хорвоод өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл үгүй. Хүмүүс чамайг ойлгох эсэх үүнд огтхон ч хамаагүй. Чи өөрийнхөө төлөө амьдарч байгаа болохоос хүний төлөө амьдраагүй. Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж бүү гомдол. Өөрийгөө ойлгуулах гэж бүү хичээ. Зүгээр л хүмүүс чамайг ойлгохоор тийм ч ухаалаг биш байна л гэсэн үг.
Амжилтанд хүрэхэд 2 зүйл л хамгийн чухал
1.Өөртөө итгэлтэй байх
2. Өөртөө хүмүүсийг итгүүлж чаддаг байх
 Ард иргэдийнх нь ухамсраас хамаарч  тухайн улс орон хөгжиж дэвшиж байдаг. Тэгвэл ухамсартай хүн гэж хэн бэ? Энэ бол тухайн хүн өөрийн хийж чадах бүх л зүйлийг хэн нэгэнд найдалгүй зөвхөн өөрөө хийж, өөрийгөө аль ч талаараа хөгжүүлж, үүрэгээ ухамсарладаг, нийгэмдээ соёлтой ханддаг, хүмүүсийг хүндэтгэн бүхий л зүйлд өөриймсөг ханддаг хүний л хэлэх байхдаа. Улс орны хүн амын дийлэнх нь ийм байвал тэр орон хөгжихгүй гээд ч яахав дээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157