Тэмдэглэл-59
Хүмүүс нээрээ хүний мууд их дуртай юмаа. Би л лав хэн нэгний муу явааг алдаж амьдарсаныг бусдаас сонсох дургүй. Харин сайн сайхан явааг л сонсож, ярих дуртай. Хүний мууд дурлаж ярьдаг өөрийнхөө үеийн болон өөрөөсөө дүү хүмүүсийг гайхаад байдаг юм. Энэ чинь бусдын мууд дурлаж явах цаг биш шүү дээ. Өөрийнхөө амьдралд л дурлаж цагийг сайхан өнгөрөөх нас шүүдээ. Ер нь бусдаас мууг нь биш сайныг нь л олж харах нас цаг үе ш дээ. Яахав 35-с дээш насныхан л хараад байхад их хов жив баздаг юм шиг санагддаг. Миний бодлоор өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур байдаг хүн л бусдын яаж амьдарч байгааг ярьж явдаг юм шиг. Гэхдээ сайн сайхан явааг нь ярихгүй. Ядарч амьдарч байгаа нэгнээ ярина. Арчаагүйгээр нь дуудаад л би л лав тэрний оронд байсан бол ингэх тэгэх байсан гээд л. Нээх мундаг хүний дүр эсгээд л..Үнэндээ бол өөрөө байсан бол бүх дор байх ч байсан юм билүү. Тэр хүний амьдралд юу болсон, юу болж байгааг мэдэхгүй байж гаднаас ингэж дүгнэдэг хүмүүст их дургүй. Би хүмүүсийн хэл аманд ерөөсөө ач холбогдол өгдөггүй. Харин ээж маань их өгнөө. Тэр ингэж хэлсэн байна, тэр тэгж ярьсан байна гээд л..Тэгээд л намайг чинь хүнд муу хэлэгдэхгүйн тулд тэгж ингэж амьдар гээд л зааж өгнө. Ер нь миний яаж амьдрах надад л хамаатай болохоос биш өөр хэнд ч хамаагүй. Яахав хийх, ярих юмаа олж ядсан хүмүүс цаг нөгцөөх гэж амаа билүүдээд л явж байдаг байх. Хийх юмтай зорилготой тэмүүлэлтэй хүмүүс бусдын амьдралд тэгтлээ анхаараад байдаггүй. Бусдын мууд дурлаж өөрөөс нь нэг ч хүн болтугай дор амьдарч байгаад сэтгэл ханаж бага ч гэсэн кайф авч байгаа бол тэр хүн өөрөө тун арчаагүй нэгэн л дээ. Заримдаа тийм хүмүүсийг өрөвдөх шиг. Ирээдүйд тийм л хүн болохгүйг хичээдэг. Хүний мууд дурлаж кайф авдаг нэгэн болохгүй юм шүү гэж л боддог. Миний дэргэд хэн нэгнийг муулах юм бол шууд нөгөө хүнээ өмөөрөөд л сайн сайхан зан чанаруудыг нь магтчихдаг юм. Тийм болохоор ч тэр үү таньдаг хүмүүс маань миний дэргэд хэн нэгнийг муулдаггүй. Өөрийнхөө тухай яриаг ч сонсоогүй байж байгаад бүр сүүлд нь сонсдог л доо. Аймар аймар юм ярьчихсан л байдаг юм билээ. Уул нь би хэнийг ч муулдаггүй болохоор хүмүүс ч бас намайг муулдаггүй байх гэж боддог байсан чинь үгүй юм билээ.
Comments
Post a Comment