Тэмдэглэл-36

Мэргэ зурхайд нээх итгээд байдаггүй ч эмэгтэй хүний сониуч зангаар 2, 3 удаа үздэг хардаг мундаг гэсэн хүмүүс дээр очиж байсан л даа. Үзүүлсэн хүмүүс ер нь дандаа ерөнхий юм хэлнэ л дээ. Гэхдээ бүгд л намайг их орой хүнтэй суух юм байна гэж хэлдэг. Тэрийгээ ч би мэднэ л дээ. Багаасаа л 30 нас хүрээд хүнтэй сууна гэж боддог байсан юм. Саяхан ээжийн дарамт шахалтаар АУРА-гаар нь үзэж хардаг сайн гэсэн нэг газар очлоо. Хөөрхий ээж минь хаана сайн үзэж хардаг мэргэн түргэн хүн байна тийм хүмүүсээр дандаа намайг үзүүлдэг юм. Тэр аура-ны газар нь гарын хурууны цэгүүд дээр нэг юмаар дараад л тоон мэдээлэл аваад тэрийгээ нэг программд хийгээд л аураных нь хэлбэр дүрс гараад ирдэг юм байна. Тэгээд тэр гарсан дүрсийг нь хараад л өөрөө хэлээд байдаг юм байна. Чи ингэсэн, тэгсэн байна гээд л. Би гэдэг хүн нөхөр хүүхэдгүй болохоор 1 цаг гаран миний юмыг хэллээ. Нөхөр хүүхэдтэй бол бараг 2 цаг болдог гэнээ. Миний бүрхүүл толгой хэсгээрээ байгаад цээж хөлөөрөө бараг байхгүй шахуу дүрс гарч байна. Тэгээд би гэдэг хүн чинь уул нь шашин номын хүн болох ёстой юм байхаа. Аавын талд нэг мундаг лам байсан гээд яригдаад байдаг байсан юм. Тэр ламынх нь сүнс юм байх. Тэгсэн яах вэ дээ буруу замаар яваад өгч. Тэгээд цаанаасаа надад хаалт тавиад намайг чинь шашны хүн болгох гээд хамаг юмыг минь хаагаад байгаа юм байхаа. 2, 3 жилийн өмнө яагаад ч юм би хандмаа болж хийдэд сууж хүний явдлаас хол байхыг их хүсдэг байсан шүү. Гэвч айлын том болохоор нуруун дээрээ үүрэх ачаа хариуцлага гэж бий. Түүнээсээ болоод л чадаагүй юм. Тэгээд нэгэнт явах замаасаа гарсан хүн төөрч будилаад л яваад байгаа юм байх. Блог хөтөлж эхэлсэн маань ч үүнтэй холбоотой л доо. Тэр аура-ны эгч намайг бичих хэрэгтэй, зөвхөн өөртөө бичээд байлгүй бусад хүн ч уншихаар бич гэж зөвлөсөн юм. За тэгээд ээжийн талд бөөгийн сахиус байдаг юм. Уул нь бидний үе дээр хамаатнуудын охин хүүхдүүдийн хэн нэгэн нь улаач болно гээд намайг бага байхад нэг бөө тэгж байсан юм л даа. Тэгсэн тэр сахиус маань над дээр гарч байна. Тэр эгч намайг сүнс хардаг уу л гэнэ. Үгүй ээ мэдэрдэг л гэлээ. Аура чинь гэмтсэн болохоор харахгүй байгаан аурагаа засвал хардаг болно гэж байна шүү. Тийм зүйл харахыг ч хүсэхгүй байгаагаа хэлтэл битгий ай тийм ч аймар биш харин ч их сонирхолтой байдаг юм гэнээ. Гэхдээ би заавал улаач болох албагүй юм билээ. Тэр сахиус маань нээх бууж ирэх сонирхолгүй байгаа юм байх. Зүгээр л хамгаалж явдаг гэж байна. Чи өөрөө үнэхээр хүсвэл улаач болгож болно гэж байна. Тэгж өөрийгөө гэмтээгээд яах ч билээ. Бөөд нээх сүжирдэггүй юм. 23,24 настай байсан байхаа. Ёстой л урам зоригоор дүүрэн бүх юм сайхан болж байх үед найзынхаа гэрт очсон юм. Тэр үед хамаатны эгч нь бөөлж байсантай таарчихсан юм. Тэгээд яахав дээ найзынхаа ятгалгаар үзүүлвээ. Тэгсэн нээх олигтой юм хэлээгүй л дээ. Сүүлд нь намайг өөрийнхөө суган доогуур мөлхөж гар гээд байсан юм. Тэр үед би их сэжиглэсэн л дээ. Тэгээд яахав дээ суган доогуур нь мөлхөж гарсан. Тэрнээс хойш бүх юм үнэхээр буруугаар эргэсэн. Ээлж дараалан муу юм тохиолдоод л..Миний хамаг сүр сүлдийг минь тэр бөө л авчихсан юм шиг л санагдсан даа. Тэгээд бөө энэ тэрд очих дургүй болчихсон. Тэрний оронд гандан орж номын дуу сонсох нь илүү дээр байдаг юм. Аура-гаар үздэг хүмүүс чинь их байдаг юм байна. Яг л сайн тэр дүрсээ тайлж уншиж хэлж чаддаг хүн дээр очихгүй бол бас муу хэлдэг хүмүүс байдаг гэнэ. Ер нь нэг мэргэ төлөгч гэсэн хүмүүсээс арай илүү л санагдсан даа. Хүн өөрийн аурагаа өөрөө л дотроосоо гэмтээдэг гэж байна. Бусад хүний буруу муу санах бол нээх гэмтээж чаддаггүй. Хүн өөрөө өөрийгөө л гэмтээдэг юм байх. Би ч гэсэн өөрөө өөрийгөө гэмтээдэг л дээ. Тэрийгээ ч мэддэг ч засч чадахгүй юм даа. Тэгээд нэг ламын хаалттай, хамгаалж явдаг бөөгийн сахиустай л хүн юм байна. Гэхдээ би өөрийн хувь заяаг хүн өөрөө л шийддэг гэдэгт бат итгэдэг болохоор өөрөө л сонголтоо хийгээд л амьдрана даа. Хандмаа ч болох, улаач ч болох хүсэл алга. Энгийн л амьдармаар байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157