Хүсээд байнаа....

Нэг хэвийн амьдралаар амьдарсаар. Оны эхэнд энэ жил биелүүлэх ёстой зорилгууд тавьсан ч одоогоор биелэгдсэн нэг ч зүйл алга. Өдөр хоногийг зүгээр л аргацааж өнгөрөөж байна. Нэг сайхан оргилсон эрч хүчтэй болох юмсан. Бүхнийг хийж бүтээх урам зоригтой болмоор байна. Гэвч нэг л тийм унжгар байгаад байхын. Өөрийнхөө ийм байдалд л дургүй. Залхуу бас сэтгэлгүй хүйтэн байдал. Нэг тийм эмэгтэйлэг, ялдам, сэргэлэн авхаалжтай бүсгүй болмоор байхын. Толинд харахаас ч дургүй хүрч байна. Сүүлдээ бичнэ гэхээс залхуу хүрч байна. Толгойд бодож санаж байгаа юу ч алга хов хоосон. Ядаж хэн нэгэнд дурлах юмсан. Биеийн болон сэтгэлийн сайхан таашаал авах юмсан. Магадгүй дурлах үед ялгардаг аз жаргалын гормон ялгарахгүй болохоор ийм уравгар яваад байгаан бол уу. Би бол өөрийгөө хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэн нэгэнд татагдаж байхдаа урам зоригтой, бүтээлч нэгэн болдог. Дэндүү удаан ганцаар явсан болохоор одоо ямар ч эрч хүчгүй болчихож. Нэг сайхан өөрийгөө цэнэглэх юмсан. Дурлах юмсан. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157