Тэмдэглэл-1

Цаг хугацаа- тэр хамгаас эрх чөлөөтэй, хэний ч эрхэнд байдаггүй, тэр хүмүүст ганцхан боломж өгдөг. Тэр боломжыг бид ашиглавал зорилгодоо хүрнэ, эс бөгөөс хожигдож ард нь хоцорно. тэр зөвхөн урагшаа л явдаг, хэзээ ч ухардаггүй. Бас өнгөрсөн одоо ирээдүйн бүх нууцыг мэдэгч. Бид түүнийг хайхралгүй орхивол, цаг хугацааг мартвал манай ертөнцөд эмх замбараагүй байдал үүснэ. Тэгэхээр тэр бас зохицуулагч юм.
Ер нь хүмүүс өөрсдийнхөө мэддэг зүйлийг л тодорхойлдог шүүдээ. Тодорхойлно гэдэг хязгаарлана гэдэг үгтэй би санал нийлж байна. Бид өөрсдийн бүтээсэн, мэддэг, хязгаарлаж болдог зүйлсийг тодорхойлдог. Харин өөрсдийнхөө мэдэхгүй, нууцыг нь тайлж чадахгүй байгаа зүйлсээ тодорхойлж чаддаггүй. Зөвхөн таамаг л дэвшүүлдэг. Жишээ нь: Бурхан, ертөнцийн үүсэл, сансар огторгуй, хайр дурлал, сүнс, үхэл амьдрал, там диваажин, байгал, цаг хугацаа, хүн бид өөрсдийгөө ч тодорхойлж чаддаггүй. Магадгүй энэ бүхний нууцыг зөвхөн Бурхан гэгч нь мэдэх байх. Нилээд хэдэн жилийн өмнө би сонин уншиж байхад хүн тархиныхаа 1/4 дөнгөж ашигладаг гэсэн байлаа. 1/4 ашигладаг хүмүүс нь суут ухаантнууд гэж байх юм. Харин энгийн хүн өчүүхэн жаахан хувийг нь ашигладаг гэсэн байлаа. Би тэрнийг уншчихаад бид тэгвэл тархиа 100% ашиглавал яах вэ гэж ааваасаа асуулаа. Аав тэгсэн БУРХАН Л БОЛОХГҮЙ ЮУ гэж хариулсан. Магадгүй л юм. Ямарч байсан БУРХАН бол хүн гэдэгт би итгэдэг. /Сүүлд Lucy-г үзээд өөрийн энэ бодолдоо би бат итгэсэн/ Бурхан гэгддэг хүн нь тархиа 100% ашиглаж бидний мэдэхийг хүссэн бүгдийг мэдэж, хорвоо ертөнцийг таньж хязгааргүй их мэдлэгтэй болсон биз. Тэгтэл хүмүүс бид түүнд их өрөвдмөөр, өөрийнх хаана ч хүрэхгүйг тэр ойлгосон байх. Хүмүүс бид дан сармагчингуудын дунд амьдарч чадахгүй шиг тэр ч бидний дунд амьдарч чадаагүй байх. Ер нь амьдралыг таниад мэдсэн хүнд амьдрах утгагүй шүү дээ. Тэгээд л тэр хаашаа ч юм бэ бидний мэдэхгүй, хэзээ ч хүрэхгүй, олохгүй газар руу явсан байхдаа. Яагаад гэвэл тэр асар их ухаантай болохоороо хаана очихоо мэдэж байсан биз. Миний бодлоор тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд байгаа. Тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд очиход хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээж авсан болохоор бид бурханыг өөр өөр төсөөлдөг байх лдаа. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157