Тэмдэглэл-49

Хүмүүс яагаад ганцаардах  дургүй байдаг юм бол. Надад ганцаараа л байх хамгийн сайхан нь. Гэвч энэ дэлхий хаана ч ганцаараа байх боломж байхгүй юмдаа. Өвдсөн эсвэл ямар нэгэн зовлонтой үед бол хэцүү байх. Хэн ч чамаас зүгээр үү гэж асуухгүй, санаа тавихгүй, асарч халамжлахгүй байх. Хэнд ч хэрэггүй мэт санагдах энэ мэдрэмж их хэцүү байх. Ийм мэдрэмж мэдрэхгүйн тулд нүүрэндээ хуурамч баг наан хүмүүстэй харьцана. Хэзээ нэгэн цагт үхнэ, тэгээд хэдэн жилийн дараа мартагдана. Үхэх хүртлээ хэн нэгэнд бодогдож, хэн нэгнээр халамжуулж, анхаарал хүсэхийн хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Тэртээ тэргүй бүгд л мартагдана шүүдээ. Хүн бүр л өөрийгөө бодож өөрийнхөө амьдралд санаа тавина. Үргэлж бусдыг бодохгүй шүүдээ. Хааяа нэг яаж байгаа бол гэж бодохоос биш. Хааяадаа бодогдох, эсвэл огт бодогдохгүй байх хоёрын хооронд нээх ялгаа ч байхгүйдээ. Эргэн тойронд зөндөө хүн байвч ганцаардаад л байх юм. Магадгүй 100% намайг ойлгох хүн гарч ирвэл л  ганцаардахгүй байж болох юм. Энэ дэлхий дээр тийм хүн байгаа болов уу.  Магадгүй өөрийгөө дахиад нэг хувилсан ч ганцаардсан хэвээрээ л байх байхдаа. Тийм болохоор ч тэр үү амьдралдаа хүмүүсийг оруулж гаргахдаа хурдан. Явахыг хүссэн нь явж, орохыг хүссэн нь орно. Ямарваа нэгэн харилцаагаа төгсгөхдөө шаналаад байдаггүй. Тэртээ тэргүй сайхан дурсамж, бас сайхан туршлага үлдээгээд явж байгаа болохоор. Авч үлдэхийг чин сэтгэлээсээ хүссэн харилцаа үнэндээ байгаагүй юм байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157