Тэмдэглэл-3

Амьдралыг би уултай зүйрлэдэг. Бид энэ уулын оргил руу мацаж амьдрах хэрэгтэй. Бас мацаж үхэх хэрэгтэй. Хэрвээ уруудвал чиний амьдрал сүйрч эхэлж байгаа нь тэр. Уруудаад дахиж мацахад маш их хүч, сэтгэлийн хат тэвчээр шаардлагатай. Энэ уул маш хэцүү бэрх уул. Эвийг нь олоод мацвал амархан уул. Амьдрал гэдэг уулын оргилд хэн хүрсэнийг, ямар байдгийг хэн ч мэдэхгүй. Амьдралын оргил гэж юуг хэлэх вэ? Дуртай зүйлээ хийж, өөрийн билиг авъяасаа хөгжүүлж, энх тайван сайхан амьдрал нь мөн болов уу? Эсвэл өөр байдаг юм болов уу? Гэхдээ хүн бүрийн хувьд уул нь ижил байдаг ч оргил нь өөр өөр байдаг байх. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний хүсэл эрмэлзэл, зорилго, хувь тавилан зэргээс хамаардаг байх. Бүр өөр нэг таамаглал бол энэ уулын оргил бол үхэл. Хүн үхэхийнхээ өмнө л энэ уулын оргил гэж чухам юу байдгийг мэддэг байх. Магадгүй үхэгсэд л уулын үнэн мөн чанарыг мэдэж байж болох юм. Магадгүй үүний нууцыг мэдэх гэж тайлах гэж эрт үеэс эрдэмтэн мэргэд хүмүүс бид хичээж мэрийж ирсэн байх. Ер нь амьдрал гэж юу вэ? Тэрийг хэн ч тодорхойлж үл чадна. Энэ бол маш том цогц зүйл. Амьдрал гэдэг үгээр илэрхийлж боломгүй ухагдахуун юм  даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157