Тэмдэглэл-13

Энэ асар уудам огторгуйн дунд хүн төрөлхтөн ганцхан эх оронтой. Энэ бол бидний амьдарч буй эх дэлхий маань. Энэнээс өөр хаана ч бид нар амьдарч чадахгүй. Дэлхий гэдэг эх орныхоо өнцөг булан бүрийг бид хайрлах ёстой. Яасан гэж бид газар нутаг булаалдан дайн хийнэ вэ? Хүмүүс бид нэг л эх оронтой атлаа хэнээс юугаа харамлаад газар нутаа төмөр сараалжаар хуваан хил гээч юмыг бий болговоо.Би "хил"-д дургүй. Энэ дэлхий дээрх хүмүүс хаана очмоор байна тийшээгээ ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр зүгээр л очиж, амьдарч, аялж байхыг би хүсдэг. Энэ их улс орон гэж үгүй. Зүгээр л дэлхий гэсэн ганцхан улстай. Тэгвэл дайн гэгч хэзээ ч гарахгүй байх. Эх оронч үзэл гээчийг хүн бүр бүрэн дүүрэн утгаар ойлгох байх. Миний эх орон бол зөвхөн Монгол биш энэ дэлхий тэр чигээрээ юм.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157