Тэмдэглэл-40
Порно кино миний амьдралд маш том тус болсон шүү. Тэгээд ч би ийм төрлийн киног садар самуунд уруу татагч гэж боддоггүй л дээ. Яахав зарим нэг ухамсар дорой хүмүүс үзсэн юмаа хэрэгжүүлмээр санагдаад хүчээр бусдын биед хүрч хүслээ хангадаг болохоор муу нэр зүүгээд байдаг болохоос. Ер нь бүх зүйл өөрийн гэсэн давуу болон сул талтай. Давуу тал нь сул талаасаа их бол тэр зүйл ашигтай болдог. Бас иймэрхүү кино үздэг хүмүүсийг гаж донтой гэж боддоггүй. Харин үздэггүй бол асуудалтай байж магадгүй л юм. Эмэгтэйчүүд иймэрхүү киног найз залуу болон нөхөр нь үзэхэд их дургүй хүлээж авдаг. Өөрийгөө бэлгийн ажилдаа муу болохоор хайртай хүн нь ийм зүйл үздэг гэж боддог. Үүнд гутраад өөртөө итгэх итгэлээ алдах хэрэггүй л юм байгаан. Эмэгтэйчүүд бид шөнийн ажилдаа хангалттай сайн байсан ч гэсэн эрчүүд хэзээд ийм киног үзэхээс татгалзахгүй. Харин ч хамтдаа үзэж ганц нэг шинэ юм туршиж үзэх нь л дээр байх. Эмэгтэйчүүд иймэрхүү киног барагтай л бол үздэггүй. Зарим нь ч ичдэг л байх. Би бол анхандаа үнэхээр үзэх дургүй байлаа. Бүр эрэгтэй хүмүүсийг биедээ хүргэх дургүй байлаа. Биед минь эрэгтэй хүн гар хүрэх юм бол өөрийн эрхгүй уур хүрч хачин муухай аашийг нөгөө хүндээ гаргадаг байсан. Эрэгтэй хүнтэй үнсэлцэж байна гэж төсөөлөхийн төдийд л дотор муухай оргиж бөөлжмөөр санагдана. Энэ асуудлаасаа болж үерхсэн хүмүүсээсээ салдаг байлаа. Тэгээд нэг мундаг эгчийнхээ зөвлөснөөр бага багаар порно үздэг боллоо. Эхэндээ нэг минут ч харж чаддаггүй байсан бол сүүлдээ 5 минут, гучин минут, 1 цаг, 2 цагаар үздэг болсондоо. 2 жилийн турш ийм кино үзэж байж эрчүүдээс жийрхэх мэдрэмжээ дарж чадсан. Бас олон төрлийн кино үзэж байхдаа өөрийн дуртай төрлөө ч мэдэж чадсан. Юу таалагдах яавал сайхан байхыг ч мэдэж авсан. Ер нь хосуудын хувьд сексийн харьцаа их чухал зүйл л дээ. Нэг нэгнээ биеэрээ мэдэрч илүү нээлттэй болдог. Энэ харьцаандаа аль нэг нь сэтгэл дундуур үлддэг бол хэцүү л дээ. Хайртай хүнээсээ хүсч байсан таашаалаа авч чадаагүй хүн бусдаас авсан бол хууралт эхэлдэг. Тэглээ ч энэ засч болдоггүй зүйл биш, хосууд нэг нэгнээсээ санаа зоволгүй яамаар байгаагаа хамтрагчдаа хэлж л байх хэрэгтэй. Энэ талаарх зөвөлгөө интернетээр дүүрэн байна. Зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүмүүс ч байна. Бас зөвхөн олон төрлийн байрлалаар хийхээс гадна янз бүрийн тоглоом, багаж энэ тэрийг ашиглаж байх зүгээр л дээ. Нөгөө " fifty shadows of grey" гээд номон дээр гардаг шиг хосууд өөрсөддөө тохирсон улаан өрөөтэй болвол. Нөхөртэй болвол өөрсдийн ийм нууц өрөөтэй болохыг хүсдэг. Тэгвэл гэр бүлийн амьсгал илүү сайхан байна гэж боддог. Сайхан амьдралын төлөө өөрийгөө ч хайхралгүй улайран зүтгэлгүй түүнээс бас таашаал авч амьдрах хэрэгтэй шүү дээ. Нэг л мэдэхэд юу ч хийхэд оройтсон үед тэр үедээ тэгдэг байж харамсахгүйн тулд. Ялангуяа эмэгтэйчүүд маань өөрсдийгөө дандаа бусдын төлөө золиосолдог. Үргэлж өөрийгөө хамгийн сүүлд тавьдаг. Зарим зүйл дээр ч өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг байгаасай гэж боддог. Гэхдээ сүүлийн үед залуу охидууд мундаг л болоод л байгаа. Би бол феминист үзэлтэн биш л дээ. Харин ч эрчүүдээ дэмжиж тэднийг илүү ухаалаг, илүү чадварлаг болоосой гэж хүсдэг.
Comments
Post a Comment