Тэмдэглэл-7

Философи үүсэх үндсэн шалтгаан бол "Яагаад" гэсэн асуултыг хүн өөрөөсөө асууж эхэлсэн тэр л үе юм. Яагаад чулуу хатуу байдаг юм бол, ягаад бид дурладаг вэ, яагаад бид үхдэг юм бол, яагаад бид уурладаг вэ гээд л өчнөөн олон асуултууд хүн төрөлхтөний өмнө тавигдаж эхэлсэн. Үний талаар хүмүүс эргэцүүлж өөрсдийн таамгаа дэвшүүлж түүнийгээ улам баяжуулж өөрсдийн үзэл бодлоо боловсруулан түүнийгээ философи гэж нэрлэн философийн олон урсгалууд бий болсон. Философийн олон урсгал чиглэлүүдээс бид өөрсдийн үзэл бодолтойгоо нийцэхийг нь даган түүнийг дэмжиж бусдыг нь үгүйсгэж байдаг. Эндээс л олон урсгал хооронд зөрчил үүсдэг билээ. Минийхээр бол чи бусдын үзэл бодлыг дагахгүй байж болно. Гэхдээ бусдын үзэл бодлыг хүндлэх хэрэгтэй. Би философийн урсгал чиглэлийг ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй. Миний үзэл бодол эдгээрийн алинд ч хамаарахгүй. Хамаарахыг ч би хүсэхгүй байна. Эндээс үзэхэд хүний аминаас ч илүү үнэлэгддэг зүйл бол гарцаагүй үзэл бодол юм. Үзэл бодлоосоо болж хүмүүс ах дүү, анд нөхөд, хайрт хүмүүсээ дайснаа болгодог. Үзэл бодлоосоо болж эх орноосоо ч урвадаг. Үзэл бодол хүний аймшигтай мөртлөө гайхалтай зэвсэг билээ. Үзэл бодол бол бидний амьдралыг чиглүүлэгч сум юм. Үзэл бодлоо хамгаалах, түүндээ тууштай үнэнч байхын тулд хүн юу ч хийж чаддаг билээ. Яагаад гэвэл үзэл бодол гэдэгт чи өөрөө багтдаг юм шүүдээ. Чамайг өөрийг чинь агуулдаг болохоор тэр агуу юм. Тэр бас хамгийн эрх чөлөөтэй. Түүний оршин байх газар хязгааргүй уудам, гүн гүнзгий. Тэнэг хүн ч , цэцэн мэргэд ямар ч хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Үзэл бодлоос болж дэлхийд дайн гардаг, үндсэрхэг үзэл бий болдог, хүмүүс нийгэмшин хамтдаа амьдардаг. Үзэл бодлоос үзэн ядалт, эв найрамдал, уучлал өршөөл, гомдол цөхрөл бүгд л төрөн гардаг. Хэрвээ хүн байхгүй байсан бол үзэл бодол ч бас байхгүй. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157