Тэмдэглэл-57

7-р ангид байхдаа сургуулийнхаа "Гоо охин" гээд тэмцээнд орж байлаа. Мартын8-наар болсон юм. Тухайн үедээ үеийнхнээсээ өндөр бор охин байлаа. Тэмээн хяруул, Дэмий гонзгой гэсэн хочтой байсан юмдаг. 7-10р ангийнхны дунд зохиогдоод анги бүрээс нэг хүүхэд оролцох ёстой байсан юм. Өндөр болохоор багш маань намайг ор гээд орсон юм. Бас хөөрхөн хөөрхөн шалгууртай хамгийн аймар нь ээжийн тухай дуу дуулах ёстой байлаа. Би гэдэг хүн чинь аймар солгой, дуу дуулна гэхээс л айгаад болдоггүй тэгээд цаг нь тулчихсан дуулах дуугаа бодож бодож байснаа "Тэнгэр ээж минь өршөө"-г дуулахаар сонгочихлоо. Солгой хоолойтой байж яаж тэр дууг сонгосноо ерөөсөө ойлгодоггүй ш дээ. Тэмцээн ч болдогоороо ч болж би дуулдагаараа л дуулсан. Яаж дуулж дуусгасанаа ерөөсөө санадаггүй юм. Ямар ч байсан тэмцэн дуусаад л гэртээ ирсэн гэрээр дүүрэн инээд. Эмээ, дүү 2 маань тэмцээнийг үзсэн юм. Миний дуулсаныг шоолсон хүмүүс. Маргааш сургууль дээр очсон бас л хүүхдүүд намайг хараад л инээлдээд үнэхээр хэцүү байж билээ. Тэр тэмцээнд оруулсан багшдаа уур ч хүрэх шиг. Одоо хүртэл ангиараа уулзахаад караокед орохоороо заавал ярина. Нэг насны онигоо. Гэхдээ бас яахав ээ сүүлээсээ 2-р байранд орсон. 
Оюутан байхад NTV телевизээр ШОК гээд нэврүүлэг гардаг байлаа. Их, дээд сургуулиудаар яваад л оюутнуудын дунд тэмцээн зохиогоод л мөнгө өгөөд байдаг нэвтрүүлэг. Нэг удаа манай сургууль дээр ирлээ. Манай ангийхан бүгдээрээ тараад л TSE орж пиво уух гэсэн мөнгө байдаггүй ээ. Тэгсэн сургуулийн гадаа нөгөө нэвтрүүлэг чинь зураг авалтаа хийж байна. Нэг тэмцээнд нь манай ангийн залуу орсон юм. Тэгсэн дараагийн даалгаварт нь эмэгтэй хүүхэд хэрэгтэй гэхээр нь би гарчлаа. Тэр даалгавар жоохон эротик тал руугаа даалгавар байсан шүү. Тэр дугаар гарсны дараа  би чинь шууд сургууль дээрээ од болж байгаа юм чинь. Залуусаас чинь танилцъя гэсэн хүсэлтүүд аймар ирээд л..Тэр дугаарыг ядаж байхад хамаатны ямар ч олон хүмүүс үзчихсэн юм бүгд л яриад..
Тэр оныхоо шилдэг 10-н дугаарын 10-т нь шалгарчихсан шинэ жилээр дахиж гараад ёстой нэг баллаж өгсөн дөө. 
Онигоотой зүйлс их хийдэг байсан ч дандаа тухайн үедээ яригдаад л мартагддаг бол энэ хоёр ерөөсөө мартагдахгүй ш дээ. Байнга яриастай. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157