Тэмдэглэл-9
Үхэл гэдэг бол хүний нэг үеийн төгсгөл, дараа үеийн эхлэл. Хүн үхэх цаг нь болоод л үхдэг. Хүн нас барахад түүнийг мэддэг хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн нь гашууддаг. Яах гэж гашууддаг юм бол? Тэр хүн дахиад л шинэ амьдрал эхэлж байна шүүдээ. Яг л могой арьсаа гуужуулж, дахин шинэ арьстай бас том болсон байдаг шүүдээ. Аль дээр үеэс урд нас, хойд нас гэдэг ойлголт байсаар ирсэн. Энэ дэлхийд шинэ юм үүсэж бий болоогүй, урьд байсан юмс хувирч өөрчлөгдсөөр ирсэн гэж үздэг шүдээ. Ийм зүйл байдаг болоод хүмүүс урьд нас, хойд нас гэдэгт итгэж, үеэс үед дамжин яригдсаар ирсэн шүүдээ.Би үүнд итгэдэг. Энэ дэлхийн бүх зүйлд итгэдэг. Яагаад тэгвэл хүмүүс үхэгсэдийн араас гашууддаг юм бол?
Энэ хорвоогоос явтлаа дахиж тэр дотны хүнтэйгээ уулзаж чадахгүй гэдгээс л айж гашууддаг байх. Магадгүй үхсэнийхээ дараа ч тэр хүнтэйгээ дахиж уулзаж чадахгүй байх. Тийм болоод л хүмүүс бид гашууддаг байх.Тэрнээс биш тэр хүнийг нас барсанд уйлдаггүй. Хүмүүс бидэнд нэг чухал зүйл байдаг энэ бол айдас юм. Айдас бидэнд итгэлийг өгдөг. Итгэл гэдэг зүйл шашинг бий болгосон. Шашин үүссэнээр хүмүүс сайн сайхан зүйл хийх эрмэлзэлтэй болсон. Сайн сайхан зүйл хийх эрмэлзэл нь бие биенээ хайрлах, өрөвдөх, энэрэх, хүндлэх сэтгэлийг өгсөн.Тэгэхдээ бүх юм хэмжээтэй байх ёстой. Юмны хэмжээ гэдэг бол ер нь чухал зүйл. Айдас ч гэсэн өөрийн гэсэн хэмжээтэй байх ёстой. Аливаа юмыг ихдүүлэхгүй, багадуулахгүй байх хэрэгтэй. Хүн болгон ижил зан араншинтай. Нэг хүнд байдаг зан араншин бүх хүмүүст бий. Гэхдээ бид өөрсөдийгөө өөр өөр зан араншинтай гэж ярьцгаадаг. Ингэж ярьдаг нь хэмжээтэй холбоотой. Шудрага бус хүн гэж байдаггүй. Яагаад гэвэл тэр шудрага хүн. Гэхдээ шудрага зан нь маш бага гэсэн үг. Хүн бүрт зан араншингуудын хэмжээ өөр өөр байдаг учир бид зальтай хүн, сэргэлэн хүн, бүдүүлэг, соёлтой гэх мэт ярьцгаадаг. Гэвч хүмүүс бидэнд хүнд байх бүх зан араншин бүгд л байдаг. Байдаггүй хүн гэж байхгүй.
Хүн гэдэг огтоос үгүй болохгүй. Харин бид хэдэн зуун жилийн дараа хувьсалын үр дүнд өнөөгийн дүр төрхөө алдаж, өөр шинэ дүр төхтэй болж магадгүй л юм. Дэлхий маань хэзээ нэгэн цагт сөнөнө. Дахиад л бас бий болно. Бид ч ахин бий болно. Дахиад л амьдрал эхэлнэ. Дахиад л би энийгээ бичээд сууж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Comments
Post a Comment