Тэмдэглэл-4

Хайр бол өөрийн гэсэн амттай. Тэр амтаар бид хайрыг хүлээж авдаг. Гэхдээ тэр амтыг хэрхэн хүлээн авах нь бидний оюун ухаан, сэтгэлээс хамаарна. Хайрыг хүмүүс олон төрөл байдаг гэж үздэг. Гэр бүлийн хайр, найз нөхдийн хайр, амраг хосын хайр гээд л .. Миний бодлоор хайр нэг л байдаг. Харин бид хайраа олон зүйлд хуваадаг. Өөрийнхөө хайрын нэг хэсгийг найз нөхөддөө, бас нэг хэсгийг нь гэр бүлдээ, хайртай амьтандаа, өөрийн дуртай зүйлдээ, мөн сэтгэлийг чин булаасан нэгэнд гээд л олон зүйлд хуваадаг. Хайр бол гэдэг хүний хамгийн агуу нандин зүйл билээ. Хүнийг хүн гэж үзэх ганц зүйл хайр шүү дээ. Ийм агуу үнэтэй зүйлээ бусадтай харамгүй хуваалцдаг болохоор хүмүүс бид үнэхээр өгөөмөр өглөгч юм шүү дээ. Гэхдээ хайрын хэмжээ нь юунд яаж хуваагдахаас хамаараад хүн тус бүрд харилцан ижилгүй байдаг. Жишээ нь хайрыг 100% гэвэл
Гэр бүл-30%
Хайртай амьтан, нутаг ус, эх орон-20%
Найз нөхөд-25%
Дур сонирхол-10%
Дурлал хайр-15% гэх мэт янз бүр байж болно. Ихэнхидээ хүмүүс бид хайрын ихэнх хувийг амраг хосын хайранд өгдөг байх. Харин бид мэдэхгүй таниагүй зүйлсээ хайрладаггүй. Бид танидаггүй хүмүүсээ хайрладаггүй. Гэхдээ хайрлахгүй байж болно л доо . Гол нь хүндлэх л хэрэгтэй. Чиний хайр хүрэлцэхгүй байгаа хэсгийг зүгээр л хүндэлж байх хэрэгтэй. Юм бүхнийг заавал хайрлах албагүй шүү дээ. Хайр гэдэг хязгааргүй ч өөрийн гэсэн хэмжээтэй байдаг. Хайр, хүндлэх сэтгэл хоёрыг хэзээ ч хольж болохгүй. Өнгөц харахад ижил мэт боловч үнэндээ хоёр өөр зүйл. Би энд нэг зүйлийг дутуу орхигдуулсан байна. Хайраас хэзээ ч салгаж болохгүй хайрын оршин тогтнохын үндэс бол тухайн хүний үнэт зүйл юм. Гэр бүлээ үнэт зүйл гэж боддоггүй бол чи хайрлаж чадахгүй. Энэ үнэт зүйл бол мэдээж материаллаг эд зүйлс биш юм. Материаллаг эд зүйлсийг хүмүүс бид өөрсдөө хийдэг. Тэд бол хэрэглээ болохоос биш үнэт зүйл биш. Материаллаг зүйлс бол биднийг ая тухтай амьдарахад туслах бидний хийж бүтээсэн зүйлс билээ. Дуртай цагтаа дураа хүрвэл устгачихаж болно. Тэгээд дараа нь харамсаж өөрийгөө зэмлэдэггүй шүүдээ. Харин үнэт зүйл бол өөр. Бид үнэт зүйлээ өөрсдөө олдог ч дуртай цагтаа дураа хүрэхээр устгаж болохгүй. Үнэт зүйлсээсээ татгалзвал дараа нь бид хичнээн их харамсаж, шаналж зовж, өөрсдийгөө буруутгадаг билээ. Хайр, үнэт зүйл хоёр бол салшгүй юм. Бид өөрсөдөд минь үнэтэй зүйлээ хайрладаг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157