Тэмдэглэл-56

Өглөө бүр ажил дээрээ ирчихээд хамгийн түрүүнд сонсдог дуу бол CARPENTERS хамтлагийн CLOSE TO YOU. Уянгалаг намуухан сэтгэл тайвшруулам сайхан дуу шүү. Өглөө бүр сонсдог ч хэзээ ч уйдаж байгаагүй. Гоцлол дуучин эмэгтэйн хоолой нь их гоё. Нэг тийм бүүвэйлсэн хоолойтой. 
Өдрийн ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг болохоор ажлын хамт олон, ажлын орчин нөхцөл хүмүүст их нөлөөлдөг юм шигээ. Урьд нь ажил маань Зайсанд лаг гоё барилгад байрладаг байлаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай түрээслэгч байгууллагууд байдаг. Тэгээд л нүд баясгасан лаг лаг залуучуудтай лифтэнд их таарнаа. Хүмүүстэй ч их харьцдаг байсан болохоор өөртөө аймар анхаардаг байж. Жингээ барихын тулд бүжиг мүжгээр хичээллээд л, 7 хоногтоо тогтмол нэг удаа мацаг барьдаг, дулаанхан өдрүүдэд Зайсангаас Төв номын сан хүртэл ажлын хүүнүүдээрээ хэлхэлдээд хол ойрын сонин сайхан яриад л алхчихна. Ерөөсөө өмд өмсдөггүй, дандаа юбка, платье өмсөнө, арьсаа сайхан байлгахын тулд сардаа нэг гоо сайханд орно гээд л ер нь аймар арчаатай байжээ. Ажилдаа ч бүрэн дүүрэн анхаарал хандуулж аягүй бүтээмжтэй ажилладаг байсан. Гэтэл жил хагасын өмнө энэ оффист нүүж ирээд үнэхээр утгаа алдаж байна. Ажилдаа өмнөх шигээ сэтгэл хангалуун байж чадахгүй байна. Ядаж байхад нүд баясгасан эрчүүд нь ч алга, өрөөндөө ганцаараа сууна, хүмүүстэй харьцаад байх шаардлагагүй болчихсон. Тэгсэн яасан яваа яваандаа бүжгээ орхилоо, мацаг барихаа ч бүр больсон, гоо сайханд ордог ч худлаа болсон ихэвчлэн одоо өмд өмсдөг болчихлоо. Алхахаас ч залхуурдаг болж. Ядаж нүүрээ ч будахгүй ганц нарны тос түрхээд л гэрээсээ гарна. Намайг хэн л харав гэж  боддог болчихсон байна. Өмнөхөөсөө дордчихож. Хүмүүс чинь өмнөхөөсөө дээрддэг байтал нээрээ. Ажиллаж амьдарч байгаа орчин хүнд үнэхээр нөлөөлөх юмаа. Хичнээн сэтгэл санаагаа өргөөд урьдынх шигээ байя гэхээр болохгүй юм аа. Ажлаа солидог ч юм билүү. Уул нь их амар сайхан ажил боловч надад ерөөсөө тохирохгүй юм байнаа. Ажил ундарч, хүмүүс бужигнаж байдаг л тийм орчин нөхцөлд дуртай бололтой. Тайван намуухан байдаг орчин миний байх ёстой газар биш юм шиг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157