Тэмдэглэл-44

Мөнгө гэдэг нээрээ үе үеийн үед хүчтэй байх юм. Мөнгөнөөс болж эхнэр нөхөр, ах дүү, анд нөхөд хүртэл хоорондоо муудалцана. Хамтдаа байсан сайхан дурсамжууд нь мөнгөнөөс болоод үгүй болно. Би тийм харамч хүн биш л дээ. Гэхдээ мөнгөнд бол харам байдаг. Ер нь бол хүнд мөнгө зээлэх дургүй. Өөрөө ч зээлэхийг бас боддоггүй. Мөнгөнөөс болж муудалцаад дахиж нэг нэгнээ харах аргагүй болсон олон хүмүүсийг мэднэ. Тиймээс мөнгөний талаарх хэрүүл маргаанаас хол байхыг хичээдэг. Гэвч хүмүүсийн дунд амьдарч байгаагаас хойш мөнгөнд дарамтлуулж амьдарч байна даа. Энэ дарамтнаас гарах гэж хичээх гэхээр эргэн тойрны хүмүүс минь гаргахгүй юм. Ялангуяа ээж минь. Заримдаа би ээжид охин хүүхэд биш эрэгтэй хүүхэд шиг харагддаг юм болов уу гэж гайхах юм. Бүхнийг миний нуруун дээр овоолчих юм. Өөрөө насаараа амьдралаа нуруун дээрээ үүрч ирсэн болохоор одоо намайг үүр гээд байгаа ч юм шиг. Би ээж шигээ бүгдийг өөр дээрээ овоолж амьдармааргүй байна. Өөрийнхөө хийх ёстойг хийгээд бусад нь ч гэсэн өөрийн хийх ёстойг хийнэ. Ингэж хийхээр аавыгаа дуурайсан хувиа хичээсэн муухай зантай гэх юм. Ээж бид хоёр хэзээ ч ойлголцохгүй байх аа. Үнэхээр гал ус хоёр шиг. Урд насны үйлийн үр юм болов уу. Цаанаа намайг хайрласан хайр байгаа гэдгийг мэдрээд байвч ерөөсөө л болохгүй юм.Заримдаа баян айлын хүүхэд болоод төрөх минь ч яалаа гэж бодохын. Эцэг эх минь намайг хайрлахгүй байсан ч хамаагүй баян айлын хүүхэд байсан бол хүссэнээ хийгээд сайхан байхгүй юу ч гэж бодохын. Энэ гэрт намайг тогтоон барьж байгаа ганц хүн бол миний хамгийн хайртай дүү минь. Дүү минь байгааүй бол би альхэдийн явчихсан байх. Бас аав ээжтэйгээ байх хоногийн тоо цөөрсөөр л байгаа. Нэгмэдэхэд тэр хоёргүйгээр амьдрах болно. Ингэж бодохоор амьд сэрүүн байхад нь өдөр бүр дэргэд нь байж байвал хожим харамсахгүй юм шиг санагдах юм. Гэр бүл байна гэдэг заримдаа үнэхээр хэцүү ч хэцүү байна гээд хаяж орхиж болох зүйл биш болохоор тэвчээд л байхаас өөр арга байхгүй юм.
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд гэдэг дээ. Энэ чинь хорвоогийн жам шүүдээ. Бүх хүмүүс л энэ жамыг дагана. Зарим хүмүүс 
Эхийн санаа үрд
Үрийн санаа эхд гэж өөрчлөх гээд байх юм. Зүгээр л хорвоогийн жамыг тайвнаар хүлээж аваад түүнд гомдоллохгүй байж чадвал үнэхээр амар амгалан тайван байна шүүдээ. Гэвч тэгж чадахгүй юмдаа эцэг эхчүүд. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157