Тэмдэглэл-60

Зүүд. Хүний амьдралын бас л тайлагдашгүй нэг нууц. Хүн яагаад зүүдлэдэг юм бол. Зүүдлэхгүй байж яагаад болдоггүй юм бол. Зүүд гэдэг үг ч өөрөө их сонин. Яагаад зүүдийг зүүд гэж нэрлэсэн юм бол. Зүүд гэдэг юу гэсэн утгатай үг юм бол доо. Надад ерөөсөө зүүдлэхгүйгээр унтаж байсан үе их цөөхөн. Дандаа зүүдэлнэ. Аймар адал явдалтай зүүд зүүдэлнэ. Сэрснийхээ дараа зүүдээ санадаг байсан бол хэдэн хэдэн адал явдалт зохиол биччихгүй юу. Даанч ерөнхий тойм байхаас биш үйл явдлаа санадаггүй юм. Зүүд байсанд нь баярламаар муухай хар дарсан зүүднүүд байна, бас зүүд байсанд нь харамсмаар, зүүднээсээ сэрмээргүй сайхан зүүднүүд байна. Зарим хүмүүс их зөн совинтой зүүд зүүдлэдэг. Миний хувьд лав хайр дурлалын юмуу, хүмүүсийн харилцаатай холбоотой зүүднүүд маань бодит амьдрал ер нь биелэгдээд байдаг юм. Гэхдээ иймэрхүү зүүд их ховор л зүүдлэдэг юм. Зүүднийхээ 70%-д нь би эрэгтэй хүн байдаг. Яагаад өөрийгөө эрэгтэйгээр зүүдлээд байдагаа мэдэхгүй ч урд насандаа эрэгтэй хүн байсан байх гэж боддог юм. Эротик зүүд зүүдлэсэн ч би эрэгтэй нь л байна. Заримдаа өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог юм болов уу гэж бодож үзсэн ч яалтачгүй л эрэгтэй хүн сонирхдогоо баталсан л даа. Зарим хүмүүс хайртай хүнээ зүүдэндээ харсан тохиолдол байдаг ш дээ. Би Дарханд байхдаа нэг залууг шөнө бүр зүүдлэсэн. Дүр төрх нь тодохой бус. Нэг л тийм сонин мэдрэмж. Тэгээд бодсон л доо. Магадгүй Дарханы залуутай учрах юм боловуу. Нилээн дээр намайг бөөд дургүй болгосон бөө өндөр туранхай бор залуутай намайг сууна гэж хэлж байсан юм. Ээж минь бас өндөр цэвэрхэн бор залуутай намайг суугаад жирэмсэн болчихсон хажууд нь зогсож байна гэж зүүдлэсэн гэсэн. Зарим хүмүүс  өөрийнхөө бодож явдаг хүнээсээ шал эсрэг хүнтэй суучихсан гэж ярьдаг шүү дээ. Би өөрөө өндөр бор болохоороо цайвар арьстай эрчүүдэд татагддаг. Бас надаас өндөр эрчүүдийг нээх сонирхдоггүй. Өндөрөөрөө над шиг байхад л болно. Тэгсэн бодоод байсан өндөр бор хүнтэй суух магадлал өндөр ч юм шиг. Гэхдээ тийм хүнтэй л суухгүй гээд яриад явдаггүй л дээ. Тэгж ярьсаар байгаад суухгүй гэж бодож явдаг хүнтэйгээ суучихсан тохиолдлууд эргэн тойронд их байдаг болохоор аль болохоор тэгж ярихгүйг хичээдэг. Ээжийн зүүд, бөөгийн үг 2-н үнэн эсэхийг цаг хугацаа л харуулна даа. Хүний амьдрал уйтгартай болохоор зүүд гэдэг хийсвэр ч гэсэн адал явдал өгсөн юм шиг. Хүмүүс зүүдэлдэггүй байсан бол ямар байх байсан бол. Зүүдэндээ дандаа адал явдалтай учирдаг болохоор бодит байдал дээрх адал явдлыг тэгтлээ их хүсээд байдаггүй юм шиг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157