Анхны хайрууд
Ахлах ангид байхдаа Японы "Дурлах нас" гээд олон ангит киног үзэж байлаа. Энэ кинон дээр гардаг шиг оюутан үеэ хөгжилтэй, галзуу өнгөрөөхийг хүсч бас 20 насандаа анхны хайртайгаа учрах юм сан гэж боддог байлаа. Яг л бодсон шигээ оюутан нас минь сайхан өнгөрсөн. 20 насандаа ч анхны хайруудтайгаа сайхан тохиолдлоор учирч билээ. Анхны хайрууд гэсний учир нь 2 залууд зэрэг дурласан юмдаа. Тэр 2 хоёулаа гоё дуулдаг, гитар тоглодог байсан. Хамтдаа гитараа дараад дуулаад суухыг нь харах хичнээн сайхан. Болдог бол цаг хугацааг тэгээд л зогсоочмоор. Би урьд нь зуны улиралд дургүй байлаа. Гэвч тэр 2-той учирсан хамт байсан зуны 3 сар үнэхээр сайхан байсан. Тэр цагаас хойш зуны улирал болон гитар 2-т дуртай болсон. Гэхдээ тэр үедээ хэнд нь илүү сайн байсанаа мэдэж чадаагүй одоо бол мэдэж байна. Нэгэнтэй нь хамт байхаар нөгөөдхийг нь санаад л... 2-уулаа цуг миний дэргэд байхад л үнэхээр сайхан санагддаг байж. Харахгүй нэг л өдөр өнгөрчвөл галзуурчихмаар санагдаж сэтгэл өөрийн эрхгүй давчдаж байгаа газар нь очиж ажил нь дуусахыг хүлээгээд л зогсдог байж билээ. Дурлал сохор гэдэг үнэхээр үнэн шүү. Тэр хоётой хамт байхын тулд одоо надаас гарахгүй зоригийг гаргадаг байждээ. Тэр хоёроос өөр өдийг хүртэл хэн ч миний зүрхийг тэгтэл догдлуулж байсангүйдээ. Зуны богинохон 3 сар ч нэгмэдэхэд дуусч бид 3 өөр өөрсдийн замаар салан одсон юм. Магадгүй дахиж бид 3 уулзахгүй байсан учраас тэр жилийн зуны 3 сар өдөр бүр хамт байх боломжыг цаанаас нь өгсөн юм болов уу гэж хааяа боддог юм. Миний илүү сайн байсан хүн одоо найз охинтой болоод аз жаргалтай байгаа. Удахгүй хүний нөхөр, аав болно. Харин нөгөөдөх нь гадаадад байгаа бас л гэр бүл зохиож өөрийнхөөрөө амьдарч байгаа байхдаа. Сэтгэл их шаналгасан бас шаналгасан шигээ сайхан дурсамж үлдээсэн мөчүүд байсан. Тэрнээс хойш өдий хүртэл нэлээдгүй залуучуудтай уулзаж болзож явсан ч тэгтлээ зүрх сэтгэлээ нээдэггүй байж нээхийг ч хүсдэггүй байж. Хэзээ нэгэн цагт тэр хоёрын хэн нэгэнтэй нь дахиад уулзах байх гэсэн итгэл найдвар үргэлж сэтгэл дотор минь байдаг байлаа. Хэрвээ дахиж уулзах л юм бол хэзээ ч явуулахгүй "Хайртай" гэдэг үгийг хэлнэ гэж бодож энэ үгийг өөр хүнд хэлэхгүй явсаар өдий хүрлээ. Одоо ингээд харахад амьдрал бол романтик кино биш амьдрал шү дээ гэдгийг ойлгосон юм. Дахиад хэн нэгнийг жинхэнээсээ хайрлаж "Хайртай" гэдэг үгийг зөндөө хэлмээр байна. Гэр бүл зохиож, хөгширтлөө хамт байж амьдралын олон зүйлийг хамтдаа туулмаар байна.
Comments
Post a Comment