Тэмдэглэл-2
Бурханы тухай өөр нэг таамаглал надад бий. Гэхдээ энэ нь зөгнөлт зохиол шиг юм байж магадгүй л юм. Хүмүүс бид бурханыг биднээс эрт үед амьдарч байсан гэдэг. Харин миний бодлоор биднээс хамаагүй хожуу үед амьдарч байгаа байх гэж бодож байна. Манай дэлхий ирээдүйд хөгжлийнхөө хамгийн дээд цэг хүрсэн, хүмүүс бид асар их ухаантай болсон ч байх юм бил үү. Магадгүй тэр үед хүмүүс бидэнд бурхан гэсэн ойлголт байхгүй байх байсан. Одоо миний үед ч, надаас өмнөх үед ч гэсэн бурхан гэдэг ойлголт байхгүй. Ирээдүйд хүмүүс бид юунаас ч айдаггүй, их замбараагүй байсан байх. Магадгүй үүнээс болоод хүмүүс бид мөхөх аюулд хүрээд байсан ч болох юм. Ирээдүйн хүмүүс дундаас хамгийн ухаантай хүмүүс чуулж өөрсдийгөө хэрхэн мөхлөөс аврах тухай хэлэлцсэн байх. Тэгээд нэг ухаантан нь бид эргээд өнгөрсөн үе рүүгээ очъё. Тэндээс л бүх зүйлийг эхлэе гэж хэлснийг бусад нь зөвшөөрч, тэгээд цаг хугацаагаар аялж хэрэгтэй гэсэн цаг үедээ очсон байх. Хүн бүр л өөр улс орон тивд очиж тэр үеийн хүмүүст итгэл найдвар өгч гайхамшигийг үзүүлж байсан болохоор хүмүүс тэднийг шүтэн биширч бурхан гэсэн ойлголт бий болон хүмүүс бурханд итгэж, бурханаас айж эмээх болсон тул дэлхийд эмх замбараатай байдал бий болж, хүмүүс айж эмээдэг болсон байх. Тэгээд бидний ирээдүй аврагдаж уртаас урт үргэлжлэх байхдаа. Магадгүй улс орон бүрт бурхан гэдэг нь өөр өөр байдаг нь ирээдүйн хүмүүсийн дүр төрх байх. Гэхдээ тэдний үзэл бодол, сургаалиуд нэг л зүйлийг номлодог шүү дээ.
Comments
Post a Comment